Төгс төгөлдөрийн зохицол

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 15 -нд

Өнөө үед цэвэр цусны үүлдрийн морьдын худалдаа нь хэдэн тэрбумаар хэмжигдэн яригддаг. Үүний учир нь морины наймаа өндөр хөгжсөн эсвэл үнэтэйдээ бус, харин маш олон тооны үзэгчдийг байлдан дагуулдагт оршдог гэнэ. Үүн дээр түшиглэж дэлхийн морины бизнес эрчтэй хөгждөг юм. Үүлдэр бүр өөрийн нэрийг өндөрт өргөдөг ба морьд нь уралдааны замд цуцашгүй чанарыг төгс үзүүлдэг байх ёстой.  Түүнчлэн цэвэр цусны үүлдрийн морьдын ялгарах гол онцлог нь биеийн харьцаа байна. Мөн зүрхний хэмжээ маш том, уушигны багтаамж сайтай, эритроцитын агууламж өндөртэй, тэнцвэрээ хадгалах чадвартай байх нь худалдан авагчдын гол шалгуур юм. Мэдээж үүн дээр морьдын үүлдэр бас орно. Саяхныг хүртэл английн хурдны морьдыг арабын болон өөр дорно зүгийн морьдтой эрлийзжүүлэн гаргаж авсан гэсэн ташаа ойлголт явдаг байлаа. Үнэндээ англид эрт дээр үеэс эхлэн нэлээд хэдэн үүлдрийн морьд байснаас шадар цэргийн дайчин, хүнд биетэй морьд, хурдан явдалтай жижиг биетэй хач үүлдрийн морьд, ирландын хобби үүлдэр, шотландын галловүэй үүлдрийг нэрлэж болно. Харин луу мэт хурдтай гэж нэрлэгддэг кельт үүлдэр нь испани болон хойд африкийн морьдоос гаралтай. Энэ мэт гайхагдсан үүлдрүүд олон бий.

Т.Болормаа
 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна