Дорноговьчууд шагайн харваагаараа тэргүүлдэг

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 15 -нд

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд энэ сарын 13,14-нд шагайн харвааны залуучуудын цомын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Хот хөдөөгийн нийлсэн 27 багийн харваачид оролцон цэц мэргээ сорьсон байна. Үүнд: Улаанбаатар хотоос гадна  Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Хэнтийнхэн газрын уртыг ажралгүй цугласан нь энэ байлаа. Түрүү жилийн уралдаанд Дорноговьчууд одтой байж Отгонбаяр ахлагчтай багийнхан тэргүүлж байсан бол энэ удаад тус аймгийн Айрагийнхан тэргүүллээ. Шилдгүүдэд мөнгөн шагнал, цом, өргөмжлөлийг батламж болгон гардуулсан юм. Энд сонирхуулахад шагайн харвааны үүсэл хөгжил эрт үеэс улбаатай юм билээ. Анх нүүдэлчид урт нүүдлийн замд үлгэрээ ярьж, үндэснийхээ тоглоомоор наадаж явсан нь хожмоо отго омгоо хамгаалах, ан хийх, дайн тулаанд хэрэг болж байсан гэдэг.Тэд малынхаа далны ясан дээр богийн шагай тавьж бөгцөг харваж эхэлснээр үүссэн гэдэг. Сүүлдээ хөгжин далны оронд хашлага шагай нь бугын эвэр болж, харин шагайн зурхайг авдрын тагаар орлуулан хасааг богийн шагайгаар төлөөлүүлж, зайг нь гэрийн босгоноос хоймор хүртэл 9 тохой хэмжээтэй болгосон гэлцдэг. 
Ийнхүү эцэг өвгөдөөсөө өвлөн ирсэн шагайн харвааны улсын аваргууд ирэх сарын эхээр тодрох юм гэнэ. Тиймдээ ч Улаанбаатар хотод зохиогдох тус тэмцээний бэлтгэлдээ харваачид хэдийнэ оржээ.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна