Хамгийн үнэтэй үржлийн азарганууд

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 12 -нд

10 мянган еврогоос дээш үнээр үржүүлэгт ордог азаргануудын жагсаалтыг Оазис Дрим, Дэнзили, Далахани нарын угшил сайтай азарганууд тэргүүлдэг. Жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн Оазис Дримийн нэг удаагийн хээлтүүлгийн үнэ 65 мянган фунт. Түүний эцэг Грин Дезерт, эх Хоуп нэртэй хурдан хүлгүүд байжээ. Харин өвөг эцэг Неарктик азарга нь Неарко нэртэй домогт хурдан азарганы удам ажээ. Неарко азарга нь 1935 төрсөн бөгөөд 1957 өөд болох хүртлээ олон удаагийн тэмцээнд түрүүлж байсан домогт хүлэг юм. Түүнийг цэвэр цусны Англи адууны түүхэнд гарсан хамгийн алдарт үүлдрийн эхийг тавьсан азарга хэмээдэг. Харин Оазис Дримийн эх Хоуп нь эцгийн талаасаа мөн л дээр дурдагдсан Неарктик азарганы угшлынх ажээ.
Тэгвэл жагсаалтын хоёрдугаарт орсон Дэнзили үржүүлгийн маш алдартай азарга. Үржүүлэгт нэг удаа орох үнэ нь 65 мянган фунт. Түүний эцэг Дэйнхилл, эх Хазили нь Ирландын иргэн Абдулла принц Халидын адуунууд. Дэнзили азарганы эцэг Дэйнхиллийн угшлыг хөөвөл Оазис Дримийн удмыг эхлүүлсэн Неарктик азарганы үр төл болох нь тогтоогддог. Харин эх Хазили нэртэй гүү нь эцэг талаасаа Нижинский гэдэг 1962-1992  онуудад амьдарч байсан алдарт азарганы удам юм. Үр төл нь ганцхан улирлын дотор Кентукки Дерби ба Эпсом уралдаанд түрүүлж байсан цорын ганц азарга нь Нижинский ажээ. Харин
жагсаалтын гуравдугаарт орсон алдарт Далахани азарганы нэг удаагийн хээлтүүлгийн үнэ 50 мянган евро. Түүний эцэг Даршаан, эх Далтава мөн л Ирландын иргэн Ага Ханы эзэмшлийн адуунууд. Далахани азаргын эцэг Даршаан нэртэй Их Британи азарга нь Невер Бенд гэдэг нэртэй Америк азарганы удам. Невер Бенд нь дээр өгүүлсэн алдарт Неарко азарганы үр төл юм. Харин эх Далтава гүү нь эцэг талаасаа Полинижен /Polynesian/ хэмээх Америкийн алдарт азарганы төл ажээ.

А.Бадрал


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна