Ш.Даваахүү мэргэний алдрыг тэмдэглэнэ

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 11 -нд

Энэ зун дөрвөн аймаг түүхэн ойгоо тэмдэглэх гэж байгаагийн нэг нь Завхан аймаг билээ. Аймаг байгуулагдсаны 90 жилийн ой нь тохиож буй тус аймгийнхан олон ажлыг хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Эдгээр ажлын нэг нь Ш.Даваахүү мэргэний алдрыг тэмдэглэх ажээ. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, “Хангарьд” спорт клубийн тамирчин Ш.Даваахүү төрийн наадамд дөрөв, нууц товчооны 750 жилийн ойгоор түрүүлж, даяар дуурсах мэргэн цол, 80 жилийн ойгоор гавьяат тамирчин болж, өнөөдөр үндэсний сурын босоог манлайлж яваа нэгэн. Тосонцэгэлийн 90 жилийн ой долоодугаар сарын 27-нд тохиож байгаа өмнөх долоо хоногт нь  сурынхан  босоо “аваргынхаа” алдрыг нутаг орноороо тэмдэглэхээр болжээ. Одоогоор 18 сая төгрөг төсөвлөөд байгаа уг баярын үеэр  сурын багийн аваргуудыг тодруулах  сурагтай.

П.Ундраа 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна