Э.Төрмандах “Аархал” тоглолтоо хийнэ

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 09 -нд

СТА, дуучин Э.Төрмандахын бие даасан хоёр дахь тоглолт "Аархал" энэ сарын 19, 20-нд Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Монголдоо ардын болон нийтийн дууны урсгалаар номер нэг дуучин болохыг хүсдэг хэмээн нэгэнтээ ярилцлага өрнүүлж байсан түүнийг иртэй, омогтой дуучин хэмээн урлагийнхан үнэлдэг юм билээ. Он гарсаар “Аархал”-аар  цөс ихтэй монгол эрчүүдийгээ байлдан дагуулаад амжсан  тэрээр  морины Батбаяр гавьяаттай хамтран “Амгалан хонгор” нэртэй шинэ уран бүтээлээ гаргажээ. Уг  дуун дээр “Аархал”-ын гар нийлсэн хамт олон болох яруу найрагч Н.Баянмөнх, хөгжмийн зохиолч Анхбаяр нар ажилласан бөгөөд амжилтын амтыг мэдэрсэн залуус шинэ уран бүтээлдээ сэтгэл хангалуун байгаа гэнэ.

П.Ундраа  

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна