Г.Содном Алтангадас одонгоор энгэрээ мялаалаа

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 08 -нд

Сар шинийн өмнөхөн Манлай уяач цолонд нэр дэвшин яригдаж байсан Хэнтий аймгийн Баян-Адарга сумын уугуул,МУ-ын Алдарт уяач Гончигийн Содном Алтангадас одонгоор энгэрээ мялаажээ. Хурдан морь уяж сойх төрийн их хэрэгт 35-36 жил зүтгэхдээ бүсийн наадмаас нэг түрүү, 13 айраг хүртсэн тэрээр ийнхүү олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлэн төрийн шагнал хүртсэн байна.
Манлайн дайтай Алдарт өнгөрөгч 2012 оны хувьд Сүхбаатар аймаг байгуулагдсаны  70 жилийн ойн, зүүн бүсийн наадамд ягаан морио айргийн тавд хурдлуулан хийморь сэргэсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.  Алдартдаа нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэн амжилт хүсье.

А.Мөнх-Эрдэнэ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна