МУ-ын Алдарт уяач Г.Намсрайдорж: Хээр азарганы маань төл бүсийн наадмын түрүүг авчирсан


Хоймор нутгийн хийморилог уяачдын амтлаг хуучаас хүртээж буй “Тод магнайн зочин” булан маань энэ удаа МУ-ын Алдарт уяач Гомбожавын Намсрайдоржийн яриагаар үргэлжилж байна. Гурав дахь үеийн уяач Г.Намсрайдорж Алдарт нэгэн үе Хөвсгөлийн наадмыг эзэгнэж явсан аатай эр. Түүний хээр азарга аймгийнхаа баяр наадамд гурвантаа түрүүлж, арав гаруй айрагдсан хурдан хүлэг. Хэдхэн хоногийн өмнө та бүхэнд хууч дэлгэсэн Д.Зоригт Алдартын цуут бор азаргыг хоёр өнжөөсөн хүлэг бол Г.Намсрайдоржийн хээр азарга юм. Ингээд олны үл нуршин ярилцлагаа хүргэж байна. Таалан болгооно уу.
-Нэгэн үе аймгийнхаа баяр наадмыг эзэгнэж авсан бахархалт түүх Алдартад бий. Тэр сайхан үеийн тань дурсамжаас яриагаа эхэлье?
-Би гэдэг хүн 1975 оноос бие даан морь уяж эхэлсэн гэхээр хурдан туурттай амь амьдралаа холбоод 40-өөд жил болсон байна. Энэ хугацаанд амжилттай сайхан наадан, айраг түрүү олныг авсан наадмууд цөөнгүй бий. Тэдний нэг нь 1986 оны аймгийн баяр наадам юмуу даа. Тэр жил би хоёр түрүү, дөрвөн айраг хүртэн зургаан насаа зургууланг нь оруулж байлаа. Зургаан насны морь хөтлөөд цоллуулж байх бас л сайхан санагддаг юм билээ.
-Ямар нас түрүүлгэсэн юм бэ?
-Азарга, соёолон хоёр түрүүлгэж, даага, шүдлэн, хязаалан, их насны морь айрагдуулсан. Эргээд анзаараад байхад соёолонгийн уяаг арай илүү тааруулаад байх шиг санагддаг юм. Уяа орохдоо амархан хэр нь алдахдаа хурдан биш байдаг болоод тэгдэг байх. Нэг жилийн аймгийн баяр наадамд дөрвөн соёолон дараалуулан оруулж байлаа. Түнэл сумын харьяат Баярсайханы бор соёолон манай үрээнүүдийн ард тавд ирж байсан юмдаг.
-Тэгвэл анхны айргаа хүртэж өм нээгдсэн нь хэзээ вэ?
-1976 онд Мөрөн сумынхаа наадамд хээр азаргаа түрүүлгэж байлаа.
-Нөгөө алдарт бор азаргыг дийлдэг үү?
-Тиймээ. Алдарт уяач Зоригтын бор гэж манай энд босоо байсан ажнай. Түүнийг ид хурдан байхад миний хээр азарга хоёр удаа түрүүлж байлаа.
-Хээр азарга таны унаган адуу юу?
-Алаг-Эрдэнэ сумын харьяат Авгайхүү гэж хүнээс би хавчигт нь гурван адуугаар авч байсан юм. Тухайн үед адуу сайн бол 1000 төгрөг л хүрдэг байхад би гурван морь өгөөд хазааранд нь бас нэгийг нэмж өгөөд авч байсан юмдаг. Хээр азарганы эцэг нь Сүхбаатарын зүгийн адуу байсан учраас тэгтлээ шимтсэн хэрэг л дээ. Миний хээр азарга 1976 оноос эхлээд 19 нас хүртлээ уралдан Хөвсгөл аймгийнхаа баяр наадамд гурав түрүүлж, 10 гаруй айрагдсан хурдан буян. Миний хээр азарга зөөлөн уяатай, бэлэн давхилтай адуу. Одоо үр төл нь сайхан хурдалж байна. Гадаа уяан дээр байгаа хул морь хээр азарганы маань төл. Эрүүд нь хурдалж, эм төлүүд нь хурд төрүүлдэг аргагүй л цусны хурдтай адуунууд байгаа юм. “Хотгойдын хурд-2” хангайн бүсийн уралдаанд түрүүлсэн халиун морь гэхэд л хээр азарганы маань төлийн төл. Эх нь Тэс гүү байдаг юм.
-Засгийн газрын тогтоолт бүсийн наадамд их морь түрүүлгэсэн тэрхүү баярт мөчөө эргэн дурсаач?
-12 аймгийн морьд ирсэн гэдэг байх шүү. Их том наадам болсон. Халхын наадмыг тодорхойлж буй Сүхбаатар, Дорнодоос ч гэсэн уяачид ирсэн байсан. Тэгэхэд миний унаган морь түрүүлэх сайхан байлгүй яахав. Их насанд миний халиунаас гадна Даваанямын бор,Отгонбаярын хар мөн айрагдаж байлаа.
-Халиун морь өмнө нь ямар амжилт үзүүлж байсан бэ?
-Дааган цагаасаа уягдсан адуу. Тэр жилээ аймгийнхаа наадамд еслөөд, шүдлэндээ 13-ласан. Харин соёолондоо дөрвөлж, нас нийлсэн жилээ аймагтаа түрүүлсэн юм. Анхны Хотгойдын хурд наадамд 14-өөр давхиад хоёр дахид нь түрүүлсэн нь тэр. 200 гаруй их насны морьд мордсон шүү дээ, тэр жил. Ер нь миний халиун морь аймгийнхаа баяр наадамд хоёр түрүүлж, хоёр айрагдсан.
-Та өөр ямар ямар томоохон наадмуудад морьдоо мордуулж байв?
-Өвөрхангай аймгийн Хархорин суманд болсон “Их хурд-2” уралдаанд их нас, азарга хоёртой очиж, азарга маань 30-н хэдээр, их нас 50 гаргаад давхисан. Манай аймгаас Мягмарчулуун, Даваажав бид гурав явсан юм. Том том уяачид ирсэн сүрдмээр санагдаж билээ. Түүнээс өөрөөр нэг их холдоогүй дээ. Нэгдэл нийгмийн үе байсан болохоор төлөвлөгөө норм гээд олон хоногоор явах боломжгүй. Аймгийнхаа Алаг-Эрдэнэ, Түнэл зэрэг сумдын наадамд явж наадсан. 1993 онд Түнэл сумын 40 жилийн ойд ирж наадан, хоёр түрүү, хоёр айраг хүртэж байлаа. Алдар цол аваагүй байх үеийн энэ наадам миний хамгийн бахархалт наадмуудын нэг. Тэр наадамд Хишигбат Алдартын хонгор морь түрүүлж, Цэцэрлэгийн Санжаагийн хулгар хээр айрагдаж байсан юмдаг. Харин миний азарга, даага хоёр түрүүлсэн.
-Таныг удам дамжсан уяач. Амжилттай сайхан наадаж, алдар цолонд хүрсэн нь тэдэнтэй холбоотой гэж ярих юм билээ?
-Тэгэлгүй яахав. Би гурав дахь үеийн уяач. Манай өвөө Бат гэж Завхан аймгийн Баянхайрхан сумын хүн. Нутаг усандаа хурдан хурц морьдоо давхиулж, сайхан наадчихдаг эр байсан гэдэг. Миний эцэг Гомбожав мөн аавыгаа залгамжилсан уяач хүн байсан.Аав маань Завханд төрсөн ч 1952 онд Хөвсгөлд ирээд “Сүхбаатарын алдар” нэгдэлд хонь малладаг байсан. Манай өвөө миний аав бүгд Тэс адуугаар наадаж байсан хүмүүс. Манай аавд саарал азарга, улаан азарга, буурал морь, хээр морь гээд олон хурдан хүлэг байсан ч их мориор голдуу нааддаг хүн байж билээ. Би аавынхаа уясан морийг унаж, аймгийнхаа наадмаас хоёр түрүү, нэг айраг хүртэж байлаа. Тэр үеийн наадам морьд цөөн уралддаг ч дэгтэй журамтай их сайхан болдог байсан. Миний мэдэхийн Бадамжунай, Зана, Цэдэнсамбуу, Лхамсүрэн нарын олон мундаг уяачид байж билээ. Дээр үеийн хөгшчүүл морио сайн эдлэхийг чухалчилж өвөл, хавар хурдан мориороо хөрзөн чирээд л явж байдаг байсан. Тийнхүү хөрзөн чирэх нь моринд бяр суулгадаг байж л дээ. Тэгж байгаад тавиад улсын баяраар барьж уяад “за хөлс нь задарлаа” гэнэ.Бидний үеийнхэн тэдний залгамж халаа болон морьдоо уяж сойж байна даа.
-Та хэдэн онд ямар амжилтаар МУ-ын Алдарт уяач цолыг хүртэж байсан бэ?
-Би аймгийн баяр наадмын амжилтаар улсын цол өгч байх үеийн Алдарт уяач. 2001 онд тэр үеийн ММСУХ-ны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнээс МУ-ын Алдарт уяач цолоо гардан авч байлаа. Би Хөвсгөл аймгаас төрсөн найм дахь улсын Алдарт уяач цолтон. Тэр үедээ аймгийн баяр наадмын найман түрүү, 46 айргаар энэхүү цолоо авч байсан. Түүнээс хойш бүсийн наадмын нэг түрүү, аймгийн наадмын 10 гаруй түрүү айраг авсан.
-Таныг сайн уяачаас гадна морио сайхан эдэлдэг. Уран уургач бугуйлчийн тэмцээнд аймгаа төлөөлөн оролцож байсан гэж сонссон юм байна?
-Хурдан морийг жилийн дөрвөн улирлын туршид унаж эдлэх ёстой гэж би боддог. Түүнийгээ ч амьдрал дээрээ хэрэгжүүлдэг хүн. Хамгийн гол нь морио сэвтүүлэхгүй зөв унах нь чухал. Тэр ч үүднээсээ морь их унана. Морь унадаг хүн, эмнэг сургалгүй яахав. Биднийг залууд 16 эмнэг сурга гээд цаанаасаа норм өгчихдөг. Түүнийг нь биелүүлдэг байсан учраас миний үеийнхэн ихэнх нь эмнэг сургадаг байсан даа. Би уран уургач, бугуйлчийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож наймдугаар байранд орсон.
-Алдартын уяаны эрдмийг залган уяа эвлүүлж буй хүн бий юу?
-Манайх дөрвөн бандитай, дөрвүүлээ л морь уяна. Одоогоор цол зэрэгт хүрсэн хүн алга гэхдээ аюулын сайн уяад байх шиг санагддаг юм. Энд тэндээс адуу авчирч буй ч унаган голдуу адуугаараа наадаж айраг түрүү аваад байгааг нь би дотроо тоодог юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.Хурдан тууртын босоо цагаан хийморьт үе улиран адислагдаж явах болтугай.
А.Тэлмэн

































0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
3 цагийн өмнө Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
5 цагийн өмнө Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
5 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
6 цагийн өмнө Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7 цагийн өмнө Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
8 цагийн өмнө Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
8 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
10 цагийн өмнө Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
11 цагийн өмнө Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
12 цагийн өмнө Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Өчигдөр, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Өчигдөр, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Өчигдөр, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Өчигдөр, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Өчигдөр, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Өчигдөр, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
10 цагийн өмнө Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Өчигдөр, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
6 цагийн өмнө Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
12 цагийн өмнө Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
3 цагийн өмнө Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7 цагийн өмнө Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
5 цагийн өмнө Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
5 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
11 цагийн өмнө Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
8 цагийн өмнө Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
8 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Өчигдөр, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна