Урианхай сурын урилга харвааны аваргууд тодорлоо

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 01 -нд

Гуравдугаар сарын 31-нд сурын талбай дээр урианхай түмний уламжлалт сурын урилга харваа боллоо. Энэ харваанд 82 харваач цэц мэргээ сорьсоноос улсын хошой мэргэн нэг, улсын мэргэн 4, спортын мастер 16, дэд мастер 6, ахмад харваач 20 оролцсон байна. Үүнд ахмадуудаас урианхай сурын спортын мастер П.Гармаа, урианхай сурын хүндэт мэргэн А.Гонгор, Монгол улсын хөдөлмөрийн баатар Б.Цээхээ нар эхний байранд оржээ. Харин нийлбэр дүнгээр Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, “Жахрай мэргэн” сурын холбооны харваач, спортын дэд мастер А.Пүрэвсүрэн 26 оноогоор тэргүүллээ. Харин удаах байранд Сүхбаатар аймгийн харьяат “Бурхан халдун” группийн харваач, спортын мастер  Галбадрах 22 оноогоор, гуравдугаар байранд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат “АПУ трейдинг” компанийн харваач, спортын мастер Г.Буянмөнх 22 оноогоор байр эзэлжээ.

П.Ундраа


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна