Морьд өвчтэй хүүхдүүдэд тусалж байна

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 01 -нд

ОХУ-д “дипломгүй” эмч нар болсон морьд хөдөлгөөний хомсдолтой болон зарим нэг мэдрэлийн гаралтай өвчтэй хүүхдүүдэд тусалж байна. Учир нь эдгээр хүүхдүүдэд морь унах дасгалыг хийлгэснээр нааштай үр дүн гарах болжээ. Хэдийгээр анагаах ухаанд энэ эмчилгээний талаар нэвтрээд 30-аад жил өнгөрч байгаа ч Кавказын орнуудад бол хэдэн зууны туршид үе дамжин уламжлагдан иржээ. Морьдыг илэх, дэлийг нь хуруугаараа самнахад л бүх ядаргаа тайлагддаг гэж кавказчууд ярьдаг.
Энэхүү эмчилгээний нууц нь хүүхэд морьтой харьцсанаар тэдэнд маш таатай мэдрэмжийг төрүүлдэг. Ийм ч учраас жинхэнэ найзаа гэж хүлээн авдаг аж.  Харин физиологийн талаасаа морины биеийн хэм хүнийхээс 2 градусаар дулаан байдаг нь унаж буй хүүхдийн булчин, үе мөчийг дулаацуулдаг. Алхаж буй морь нэг минутанд 90-110 төрлийн хөдөлгөөн хийдэг. Энэ үед хүүхэд өөрийн эрхгүй хариу үйлдэл хийж, тэнцэхийг хичээдэг ба энэ нь булчин шөрмөс чангарах, орчин тойрноо мэдрэх, хөдөлгөөнөө баримжаалахад эерэгээр нөлөөлдөг байна. Гэхдээ энэ эмчилгээг зөвхөн мэргэжлийн эмчийн хяналтан дор, мэргэжлийн хөтөчтэйгээр хийдэг гэдгийг анхааруулах байна. Тавигдсан оношоос шалтгаалж эмчилгээний хугацаа болон давтамж өөр өөр байдаг байна.

Т. Болормаа

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна