Эгэлгүй бярт Д.Хадбаатар аварга
А.Тэлмэн
Хадбаатарын гол мэх нь дүүгүүрдэж байгаад алдаа гаргаж, өөрөө ойчино. Мөн нохой мордох, ачих, дэгээ ороох мэхтэй байжээ. Түүний багш, нутгийн багш, нутгийн ах Мөнхбат аварга Хадбаатарын талаар ийн дурссан байдаг юм. Дэгээ ороох биед нь тохирохгүй мэх. Тиймээс би Хадбаатарт “чиний гуя чинь том бүдүүн учраас хүний салтаа руу барагтай орохгүй. Тиймээс чи дэгээ ороож болохгүй ээ. Харин нохой мордож сур, эсвэл хөл дээр нь гишгээд ар тийш нь түрж сур” гэсэн. Ачиж сургах гээд хамт барилдахаар надаас том биетэй учраас нэг хөлийг алгасаад нөгөө хөл дээр өсгий нь ирж цохино. Ингээд хүн гэмтээчих гээд байхаар нь шонгийн модон дээр нохой мордох, ачих мэхийг нь давтуулсан юм. Мэхээ зөв хийх юм бол утасны модны дээд хэсэг нь хөдөлнө, буруу байвал мод хөдлөхгүй. Үдээс хойших бэлтгэл дээр модон дээр 150 удаа мэхийг нь давтуулсан. Тэгсэн чинь маргааш өглөө нь явж чадахгүй алцаганаад болдоггүй. Хүйсний доод талын ясаараа утасны мод цохисоор байгаад тэр нь хавдчихсан байсан. Тэгээд Туулын хүйтэн усаар цохиулж гайгүй болгосон юм. Тэрнээс хойш мэхээ давтахдаа нөгөөхөө өвтгөхгүй гэхдээ хөндий хийж сурсан. Нохой мордох нь Хадбаатарын хамгийн алдаагүй мэх. Ар тийш нь хөл дээр нь гишгээд түлхчихнэ. Доогуур нь оруулж дарах мэх байна. Энэ хоёр мэхээрээ 10 жилийн дараа түрүүлж аварга болсон. Удаан хийгээд байхаар мэх нь алдаагүй болж байгаа байхгүй юу даа. Хоёр ч удаа үзүүр булаалдсан. Хадбаатар олон наадамд барилдсан бол хоёроос ч илүү түрүүлэх магадлалтай байсан. Хадааг хүмүүс их л мундаг аварга хүн гэж боддог. 13,14 насны хүүхдүүд ямар зан байдалтай байдаг яг л тийм. Түүнд ямар ч бодож тунгаах юм байхгүй, яг л хүүхэд зангаараа асуудлыг шийддэг. Би тэрэнтэй тэгж барилдана шүү гэдэг хувийн бодол байхгүй. Хадбаатар Румынд 1975 онд ах дүү армийн тэмцээнд гуравт орж хүрэл медаль авсан юм. Ядарчихсан Хадбаатарыг гурван торгууль өгөөд цэвэр ялагдал болгож хасан,өөрийн тамирчнаа авч үлдэх зорилго хажуугийн шүүгч, дэвсгэрийн шүүгчдийн аль алинд нь байсан гэдэг. Гэтэл гарых нь шуунаас бариад хөтлөөд явж байгаа шүүгчийнхээ гарыг Хадбаатар үнсээд, хоёр гараа дээш нь өргөчихсөн. Тэгсэн Румины үзэгчид нь хас хас гэж орилж байснаа болиод инээлдэж алга ташаад сүйд болж л дээ. Гар дээрээ үнсүүлсэн шүүгч ч хасаж чадаагүй. Тэгээд Хадбаатар тэнцэж хүрэл медаль авсан. Хадбаатарын хамгийн их ухаан гаргасан барилдаан нь тэр байгаа юм. Хадбаатар аварга ихэнх бөхчүүдтэй таарч барилдсан бөгөөд Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох аваргатай ч барилдаж байсан. Харин бат-Эрдэнэ аваргатай барагтай барилдаж байгаагүй. Ер нь тэнцвэр сайтай учраас их удаан тэсэж байгаад ойчно. Их том биетэй лут амьтан юм шиг дүүхэлзээд байдаг ч их аймхай. Шөвгийн дөрөвт үлдэхээрээ айгаад эхэлдэг. Айдсыг нь арилгах гэж өөр рүүгээ харуулах гээд гуяа алгадаж, хоёр алгаа хооронд нь хавсарч дуу гаргана. Нэгэнт айчихсан бол тэрийг ерөөсөө анзаарахгүй. Хүүхдээрээ зантай хүн болохоор тэрийг нь засахад хэцүү хэмээн Мөөеө аварга ярьсан юм. Хадбаатар аварга их тусархуу, ажилсаг хүн байжээ. Бэлтгэл хийж дуусаад 170-аад кг жинтэй хэрнээ мөлхөж шал угаадаг байсан. Ямар ч эмэгтэй хүнээс дутахгүй хонины гэдэс арилгаж, цусыг нь базаж, цутгадаг хөдөлмөрч хүн байсныг ойр дотныхон нь дурсан ярьдаг юм билээ.
"Тод магнай" сэтгүүл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна