Өврийн хангайгаар зочилсон Ерөнхийлөгч

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 27 -нд

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өвөрхангай аймгийн Бүрд суманд энэ сарын 24-25 өдрүүдэд ажиллаж,  малчдын ахуй амьдралтай газар дээр нь танилцсан юм.  Төрийн тэргүүнтэй нэгэн өдөр жаргал зовлонгоо хуучилж, халуун дотно яриа өрнүүлсэн малчид сэтгэл өег байна. Энэ үеэр өврийн хангайнхан өөрийн нутгийн бахархал болсон Бүрд сумын нутагт орших Монгол Улсын төв цэг Уяа-гаа сонирхуулсан аж. Ерөнхийлөгч улсынхаа төв цэг дээрээс өглөөний мандах нарыг угтаж, цагаан суварганд сүү өргөж хүндэтгэл үзүүлэн тулганд гал бадраажээ.  Энэхүү төв цэгийг сонирхох гадны болоод дотоодын жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь аялал жуулчлалын хөгжүүлэхэд том нөлөө үзүүлж байгаа нутгийнхан онцлоод авчээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна