Сурынхан “Хамаг Монгол” төсөлд нэгдлээ

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 26 -нд

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ОХУ-ын Халимаг улсын дуучин Жангарч, Шаран Диймаа, ОХУ-ын Тува улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонголын “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан нарын алдартай дуучид хамтран тоглолтоо элэг нэгт анхан дүүстээ тавьсан билээ. Тэд С.Жавхлангийн  “Хамаг Монгол” төслийн нээлтэд оролцож, ийнхүү үргэлжлүүлээд хамтарсан тоглолтоо хийсэн юм. “Хамаг Монгол” туургатнаараа галаа бадраах зорилготой тус төслийнхөн гал тахих ёслолоо энэ оны турш Халимаг, Тува, Буриад, Өвөрмонголоор тойрон аялж хийхээр зэхэж байгаа билээ.  Тэгвэл энэ удаад Монголын Үндэсний Сурын Харвааны “Есүнхэй Мэргэн” холбоо “Хамаг Монгол” төслийнхөнтэй хамтран ажиллахаар болжээ.

П.Ундраа


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна