Завхан аймгийн төвийн бүсийн “Донойн хурд-2013” уралдааны фотогоос

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 26 -нд

Завхан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 20 дугаар тогтоолын дагуу зохион байгуулагдсан “Донойн хурд-2013” төвийн бүсийн анхдугаар уралдаан энэ сарын 22-нд Алдархаан сумын нутаг Доной хөндийд боллоо.
Уралдааныг Алдархаан сумын ЗДТГ, сумын “Донойн хурд”, аймгийн “Очирваанийн хүлэг” МСУХ хамтран зохион байгуулсан юм.
“Донойн хурд-2013” төвийн бүсийн анхдугаар уралдаанд хоёр аймгийн 13 сумын 244 хурдан буян таван насны ангилалд шандас сорин уралдсанаас:

ИХ МОРЬ:
1. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Н.Төгсбилэгийн хул
2. Завхан аймгийн Алдархаан сумын Ж.Баясгалангийн буурал
3. Завхан аймгийн Алдархаан сумын Ё.Ганболдын хар
4. Завхан аймгийн Яруу сумын Б.Пүрэвжалын хээр
5. Завхан аймгийн Улиастай сумын Ц.Сэр-Одын хүрэн

СОЁОЛОН:
1. Завхан аймгийн Алдархаан сумын Ч.Бямбадоржийн хүрэн халзан
2. Говь-Алтай Жаргалан сумын Дамдинбазарын хул
3. Говь-Алтай Жаргалан сумын Чулуунбатын ягаан
4. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Доржсүрэнгийн хээр халзан
5. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын М.Дармаабазарын хонгор халзан

АЗАРГА:
1. Завхан аймгийн Алдархаан сумын Я.Дарьбазарын хул
2. Завхан аймгийн Алдархаан сумын Батсайханы хүрэн
3. Завхан аймгийн Отгон сумын Далайдүүрэнгийн хүрэн 
4. Завхан аймгийн Алдархаан сумын Д.Цээцээгийн саарал
5. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Баярмагнайн бор саарал

ХЯЗААЛАН:
1. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Ганболдын буурал
2. Завхан аймгийн Алдархаан сумын Зоригтын хүрэн
3. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын П.Ганзоригийн хонгор
4. Завхан аймгийн Алдархаан сумын Д.Батбаярын алаг
5. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Сэрээтэржанцангийн хар


ШҮДЛЭН:
1. Завхан аймгийн Дөрвөлжин сумын Баярсайханы халиун
2. Завхан аймгийн Алдархаан сумын А.Цэрэндаваагийн хээр
3. Завхан аймгийн Алдархаан сумын С.Баасанхүүгийн хүрэн
4. Завхан аймгийн Алдархаан сумын Дамдинжавын хээр
5. Завхан аймгийн Алдархаан сумын Б.Цэрэндаваагийн саарал

Уралдааны шагналын санг Алдархаан сумын нийт уяачид, морин уралдааныг сонирхдог хүмүүсийн хандив, дэмжлэгтэйгээр бүрдүүлжээ. Үүнд:  аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Л.Лхамсүрэн соёолон насны түрүү 500,000 төгрөг Н.Билэгт ахлагчтай Өгөөмөр багийн “Шарваа хээр” галын уяачид 1 сая төгрөг, Б.Базарсад ахлагчтай “Богдын гол” багийн “Даян хурд” галын уяачид 850.0 төгрөг, Г.Сэрээдорж ахлагчтай Аргалант багийн “Зэсийн бүрд” галын уяачид 650.0 төгрөг, аймгийн Алдарт уяач Б.Отгонбаатар 500.0 төгрөг, бизнесмэн Сүхээ 300.0 төгрөг, уяач Болд 300.0 төгрөгийг тус тус хандивласанд зохион байгуулагчдын зүгээс талархаж буйгаа “Тод магнай “сайтаар уламжилжээ.

“ДОНОЙН ХУРД” МСУХ

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна