“Нийслэлийн хурд” 4-р сарын 6-нд болно

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 25 -нд

Удтал хүлээгдсэн нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах уламжлалт уралдааны тов гарчээ. Уралдаан ирэх сарын 6-нд  Цагаан хөтөлд болох бөгөөд дээд гурван насны морьдоос гадна эрлийз дээд  ангиллын хурдан хүлгэд шандас шалгах аж.
Уралдааны үеэр үүлдэрлэг байдлыг тогтоох комисс ажиллах хэдий ч гол тавих шалгуур нь сэрвээний өндөр байх гэнэ. Тиймээс уяачид, морины эздийг дээрх шалгуурт анхааран морьдоо эхнээс нь тохирох зөв ангилалд уралдуулахыг сануулж байна. Бид уралдаантай холбоотой мэдээллийг цаг тухайд нь хүргэж байх болно.

А.Мөнх-Эрдэнэ

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна