Украйн эр морины хөргөөрөө алдартай

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 25 -нд

Хүн төрөлхтөн хүй нэгдлийн үеэс орчин цагийн өндөр хөгжилтэй иргэншил хүртэлх олон мянган жилийн туршид адуутай нөхөрлөж ирсэн билээ. Тиймдээ ч эртний анд адууныхаа ашиг тус, хурд хүч, эвсэл, гоо үзэсгэлэнг нь магтан дуулсаар өнөөг хүрлээ. Эдгээр хүмүүсийн нэг нь Украйны алдартай зурагчин, зураач Виталий Осовский юм. Тэрээр өөрийн улсдаа  тун ч өвөрмөц, содонд тооцогдог адууны хөрөг зургийн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг. Украйн, Орос, Туркмен, Казахстан, Узбекистан зэрэг улсуудад бие даасан үзэсгэлэнгээ гаргаж  уран зураг сонирхогчид, морины хорхойтнуудаас өндөр үнэлгээ аваад байлаа. Мөн Египет, Европын орнуудын  зургийн хорхойтнуудын хувийн цуглуулганд түүний бүтээл өндөр байр суурийг эзэлдэг. Хар багаасаа л адуунд элэгтэй нэгэн явсан тэрээр өөрийн хамгийн хайртай амьтнаа зурж сурахын тулд л урлагийн сургуулийг сонгосон гэдэг. Осовский нь хурдан хүлгийн хөрөг бүтээн олсон орлогынхоо тодорхой хэсгийг өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асрах газарт заавал хандивладаг өгөөмөр нэгэн. Ингээд түүний урлангаар аялъя.

П.Ундраа

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна