М.Ганболд: Уяачдаа цаг үеийн мэдээллээр шуурхай хангадаг байх механизмыг боловсруулж байна


“Нарны унага” МСУХ-ны Ерөнхий менежер М.Ганболдтой ярилцлаа.
-Холбооны Ерөнхий менежерийн албанд хэзээ томилогдсон юм бэ? Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлаасаа танилцуулаач?
-2008 онд Дундговь аймгийн “Нарны хүлэг” морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчээр сонгогдсон. Тэр үед албан ёсоор ерөнхий менежер гэж нэрлэдэггүй байсан ч өнөөдөр хийж буй бүхий л ажлаа хийдэг байлаа. Холбооны удирдлагын бүрэлдэхүүнд ороод анхны хийсэн томоохон ажил бол “Их мандал-2008” говийн бүсийн анхны уралдааны зохион байгуулалт. Наад зах нь наадмаа хэрхэн нэрлэх вэ гэдгээс эхлээд ажил мундахгүй шүү дээ.“Их мандал” гэж нэрлэбэл яасан юм бэ гэсэн санал оруулсан дэмжигдсэн. За тэгээд уралдааны өнгө төрх, зохион байгуулалт гээд бүгдэд нь оролцсон доо. Түүнээс хойш том жижиг нийлсэн 11 уралдаанд гар бие оролцсон байна. Миний хийдэг ажил бол төв холбооноос явуулж байгаа бодлого чиглэл, бусад олон улсын болон дотоодын холбоодын ажиллаж байгаа үйл явц, жишиг энэ бүгдийг холбоондоо нэвтрүүлж хэрэгжүүлэх. Миний хийсэн хамгийн том ажил бол “Нарны хүлэг” МСУХ-г гарааны төхөөрөмжтэй болгосон явдал. Гарааны төхөөрөмжөө өөрөө захиалж авчруулаад суурилуулж, төхөөрөмжийг цаашид ажиллуулах хүнийг сургалтанд хамруулж бэлтгэсэн. Аймгийн 70 жилийн ойгоор гарааны төхөөрөмж ажиллуулах ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж, анх удаа ашигласан нь тэр юм. Би чинь архитектор хүн шүү дээ. Иймээс улсын чанартай бүсийн уралдааны эмблем, лого, нэр ус гээд имиж талынх нь бүх асуудлыг хариуцан гүйцэтгэсэн байдаг юм. “Нарны хүлэг” МСУХ-ны эмблем логоноос гадна аймгийн Алдарт, сумын Алдарт уяачдын үнэмлэх, тэмдэг миний зохиосон загвараар бүтээгдсэн. Манай аймгийн 15 сумаас 11 сумынх нь Алдарт уяачид ижил тэмдэг, ижил үнэмлэхтэй болсон. Ингээд яриад байвал олон бий.
-Тэгвэл ойрын үед хийж хэрэгжүүлэхээр зорьж төлөвлөж буй ямар ажил байна?
-Төв холбооны удирдлага чиглэлийн дагуу бүх сумдынхаа уяачдын холбоог нэгтгэж, нэртэй устай болгоё, галын системд хуваарилъя гэж зорьж байгаа. Бас нэг гол ажил бол уяачдын бүртгэлийн асуудал. Аль ч сумын хэн ч байсан бүртгэгдсэн, гишүүнчлэлдээ орчихсон, татвараа төлдөг. Түүгээрээ дамжуулаад өөрт хэрэгтэй мэдээллээ авч чаддаг байх механизмыг боловсруулж нэвтрүүлэхээр зорьж байна. Жишээлбэл уралдаан наадмын тов, хүүхдийн хувцас хэрэглэл, даатгал, малын үүлдэр угсааг сайжруулах ажил хэрхэн хийгдэж байна гэх мэтчилэн уяачдад хэрэгтэй бүхий л төрлийн мэдээллийг сумын холбооны удирдлагад эндээс шуурхай интернетээр өгч байдаг. Тэд нар нь уяачдаа хүргэдэг байх. Энэ тогтолцоог ойрын үед хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Мөн өөр нэгэн шинэ санаа гэвэл бүсийн болон аймгийн уралдаануудын шагналд өгдөг өргөмжлөлийн хэлбэрийг өөрчилж, карт хэлбэрт оруулах. Түрүүлж айрагдсаныг батлах өргөмжлөл гээд нэг том цаас өгдөг. Нүүдэл суудлаар нөгөөхийнх нь жааз эвдрээд цаас л үлддэг. Эсвэл хаяж үрэгдүүлдэг, урагдаж алга болдог. Тиймээс овор багатай, хэрэглэхэд хялбар карт хэлбэртэй болговол яасан юм бэ гэсэн санаа төрөөд байгаа. Түрүүлж айрагдсаныг гэрчлэх картаа түрийвч, халаасандаа хийгээд явчихаж болно. Олон карт авсан хүн бол эгнүүлээд зураг шиг жаазлаад тавьчихаж болно.
-Уран бүтээлч хүний сэтгэлгээ цаанаа өөр байна шүү. Наранхүү гишүүний уяачдад үзүүлсэн хүндэтгэлийн хариуг их өвөрмөцөөр барьсан?
- Б.Наранхүү гишүүн 2008 онд 50-аас дээш насны уяач, бөхчүүдэд гарын бэлэг болгон хүн бүрт сая төгрөг бэлэглэсэн юм. Энэ хөтөлбөрт хамрагдсан 108 хүн гишүүнд хариу талархлаа илэрхийлэх гээд арга хэлбэрээ сайн олохгүй байсан л даа. Тиймээс бид үүнийг зохион байгуулж, хүн бүрээс 100,000 төгрөг цуглуулаад түүгээрээ гишүүнд зориулсан тусгай тамга, хусуурыг хийж өгсөн юм. Уран бүтээлч хүний хувьд би тэрхүү хусуур, тамганых нь загварыг гаргаад уран бүтээлчдийн зөвлөл ажиллуулан шарга азарганы тамгыг бүтээсэн. Тамгыг нь ган төмрөөр, бариулыг нь зандан хүрэн модоор хийгээд алт, мөнгөөр чимэглэсэн бол хусуурыг нь мөнгөөр хийгээд алтдуулсан. Тэгээд хоёуланг нь тусгай шилэн хоргонд хийгээд гардуулж байлаа.
-Тэгвэл сая хурлаар яригдсан уяачдын гал байгуулах тухай асуудал нэгдсэн зохион байгуулалтаас гадна өөр ямар ач холбогдолтой вэ?
-Нэгдүгээрт хамтарч нэгдэн аливаа уралдаан тэмцээнд оролцоно. Хоёрдугаарт мөн уралдааны зохион байгуулалтанд уяачид өөрсдөө оролцох боломжтой болж байгаа юм.
-Уяачид өөрсдөө уралдаанаа зохион байгуулна гэсэн үг үү?
-Аймгийнхаа 15 сумыг баруун, зүүн, төв гэх зэргээр зургаан галд хуваагаад цаашдаа ээлж ээлжээр наадмаа зохион байгуулдаг байхаар төлөвлөж байгаа юм. Тэгэхгүй бол ямар ч уралдаан зохион байгуулсан бүх ачаалал нь хэдхэн хүний нуруун дээр ирдэг. Тэр хэдэн хүмүүс л аймаг орон нутгийнхнаа баярлаж цэнгүүлэх үүргийг хүлээдэг. Аль ч газар ийм жишиг тогтчихож л дээ. Үүнийг л халах зорилготой юм. Түүнээс гадна өөрсдөө зохион байгуулалтанд нь оролцоод ирэхээр илүү идэвхи зүтгэлтэй хариуцлагатай болно шүү дээ. Энэ бүгдийг тооцож үзсэн хэрэг. Аливаа уралдаанд явахдаа нэгдсэн нэг зохион байгуулалттай байж нэг нь нөгөөгөө дэмжих нь амжилтын бас нэгэн үндэс болно. Галын зохион байгуулалтын асуудлыг арай өөрөөр хийхээр төлөвлөсөн.
-Яаж?
-Тухайлбал хар морь улсад түрүүлсэн тэр довон дээр холбооныхоо том гэрийг барина. Том гэрээ тойрсон есөн жижиг гэр байх бөгөөд 24 компанийн туг байрших юм. Гэрүүдийн буурь болон тугны суурийг бетоноор цутгаж тусгайлан бэлтгэнэ. Түүнээс гадна морины уяа, нүүдлийн чанартай бие засдаг газар, машины зогсоол, гэрэлтүүлэг, хаяг гээд орчны зураг загварыг мэргэжлийн үүднээс гаргаж байна. Энэ зунаас хэрэгжүүлэх болов уу.
-Бага хурлаар холбооны удирдлагын багт өөрчлөлт хийсэн. Үүнээс ямар дүн хүлээж байгаа вэ?
-Уяачдын V бага хурлаар холбооны тэргүүлэгчдийн тоог нэмэгдүүлж, 15 сумынхаа удирдлагуудыг оруулсан. Ямар ч нам эвсэл гарсан бай хамаагүй, 15 сумын удирдлага нь “Нарны хүлэг” холбооны тэргүүлэгчид орж байх тогтолцоог саяын хурлаар бүрдүүлсэн. Ингэснээр салбар холбоодын үйл ажиллагаа орон нутгийн бодлоготой уялдан, аливаа уралдаан тэмцээн зохион байгуулахаас эхлээд уяачдын хөдөлмөрийг үнэлэх зэрэгт ямар нэг бэрхшээлгүй болж байгаа юм.
-Уран бүтээлийн хүн яаж яваад морины ажилд хутгалдчихсан юм бэ? Мэдээж огт морь сонирхдоггүй хүн бол ингээд хамаг хар борыг нь амжуулаад гүйж байхгүй байх?
-Адуу малнаас хол өссөн болохоор үнэндээ морь сайн мэдэхгүй. Гэсэн хэдий ч монгол хүн морь огт сонирхохгүй байна гэж байхгүй юм билээ. Миний хувьд морьтой холбогдсон нь бас түүхтэй. Нэг хүн надад даага бэлэглээд, олон жилийн дараа над дээр аваад ирсэн юм. Өөрийн нэртэй хурдан адуутай болно гэдэг монгол эр хүний хувьд нэг тийм их сайхан мэдрэмж төрүүлдэг юм билээ. Тэгээд л нөгөө даагаа тавих адуутай айл хайсаар манай нутгаас төрсөн МУ-ын Алдарт уяач Хүүхэнбаатар гуайнд тавихаар болсон. Тэгсэн уяач маань наадам болохоор ирж уралдааныг нь хараарай гэсэн. Хэлсэн ёсоор нь очоод уралдахыг нь харсан сэтгэл сэргээд үнэхээр сайхан санагдсан. Тэрнээс хойш ганц нэг адуу цуглуулаад байсан. Саяхан үзэхэд 7-8 азаргатай болчихсон байна лээ. Одоогийн байдлаар миний морьд сумын наадмаас гурван түрүү, 4-5 айраг хүртээд байгаа. Морь айрагдаж түрүүлэхээсээ илүүтэй миний нэртэй адуу наадамд тоосоо өргөж байгаа нь сайхан санагддаг юм. Товчхондоо хотын бизнесмен хүн яаж морио уралдуулдаг вэ тэрний жишгээр л явж байна.
Хурдан морь өөрийнх нь төлөө сэтгэл зүрхээ зориулсан нэгнийг заавал баярлуулдаг гэдэг. Тийм өдөр ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад дуу хуурын өлгий нутгийн түмэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, уясан хүлэг нь хурдан, унасан хүүхэд нь золбоолог байхыг хүсье.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна