Хэнтий аймгийн уяачдын уулзалт зөвлөгөөн болно

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 22 -нд

ММСУХ салбар холбоодоо хөгжүүлэх аяныг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Салбар холбоодынхоо үйл ажиллагаатай биечлэн танилцангаа төв холбооны бодлого, үйл ажиллагааг сурталчилж, монголын морин спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хөдөөгийн уяачидтайгаа санал солилцох зорилготой “Монгол уяач-3000” зөвлөгөөн нь 2011 онд Булган аймгаас гараагаа эхэлж байлаа. Энэ хоёр жилийн хугацаанд 17 аймагт хүрээд байгаа билээ. Уяачид, морины зүтгэлтнүүд, салбар хороодын дарга, тэргүүлэгчид санал солилцох нөхөрсөг уулзалт  харин энэ удаад Хэнтий аймагт болох гэж байна. Сарын сарын 24-нд Өндөрхаан хотноо болох энэ зөвлөгөөнд Хэнтийн 17 сумын төлөөлөл оролцох юм. Тэд энэ үеэрээ түүхт 90 жилийн ойн бэлтгэл ажлынхаа төлөвлөгөөг гаргахаар зэхээд байгаа гэнэ.
Нэмж сонирхуулахад ММСУХ-ноос 3000 тоог онцлохдоо хойч үе маань 3000 онд ч гэсэн монгол наадмаа хийж, монгол морио уралдуулж байгаасай хэмээн бэлгэдсэн юм билээ.


П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна