42 Тэмээ хурд хүчээ сорив

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 20 -нд

Энэ сарын 17-нд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын алдарт уяач Баттулгын Хадбаатарын цолны мялаалга найр, “хурдан улаан тэмээ”-нийх нь алдарт зориулсан хурдан тэмээний уралдаан боллоо. 
Тус уралдаанд Хүрмэн, Ноён, Номгон сумын уяачдын нийт 42 хурдан тэмээ хурдалсан юм. Уралдаан нь тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, удам угшлыг сайжруулах, говь нутгийн нэрийг гаргасан хурдан тэмээдийг алдаршуулах зорилготой.
Уг уралдаанд Хүрмэн сумын Жанжин багийн уяач Ж.Энхтайвны хөх зүсмийн тэмээ түрүүлсэн бол  Ноён сумын уяач Б.Хүрэлхүүгийн уяж хурдлуулсан хүрэн зүсмийн ат удаах байрт оржээ. Харин гуравт Хүрмэн сумын Жанжин багийн Б.Дөлхүүгийн хөх тэмээ хурдалж, уяач С.Төрмөнхийн шар тэмээ, уяач Е.Бат-Очирын Даян хааны дархан хар тэмээ тус тус 4,5 дугаар байрт хурдалсан юм.

Өмнөговь аймаг    С.Сумьяа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна