Сүхбаатарын уяачид чуулна

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 20 -нд

Сүхбаатар аймгийн “Жавхлант шарга” Морин спорт уяачдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг аймгийн “Аварга хүлэг” шалгаруулах дээд гурван насны  /Азарга, Их нас, Соёолон / уралдаан билгийн тооллын усан могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн долооны хөх барс өдөр буюу 2-р сарын 17-нд  Баруун-Урт хотноо болсон билээ. Энэхүү уралдааны азарганд 150, их насанд 180, соёолонд 170 гаруй алтан туурт тоосоо өргөж, хурсан олныг цэнгүүлсэн юм. Харин энэ удаад “Жавхлант шарга”-ынхан  доод гурван насны аваргуудаа тодруулах тов гарчээ. "Шаргын уул"-ын бага гурван насны уралдаан зуны эхэн сар буюу 5-р сарын 5-ны өдөр Баруун-Урт хотноо зохион байгуулагдахаар болжээ. Түүнчлэн тус аймгийн уяачид тавдугаар сарын 4-нд чуулан өнгөрсөн оны ажлаа дүгнэн хэлэлцэж, цаашид хийх ажлаа төлөвлөхөөр зэхэж байгаа аж. Тиймдээ ч хаврын ажил ундарсан энэ өдрүүдэд 13 сумдынхаа уяач нартаа урилга илгээх ажлыг “Жавхлант шарга” Морин спорт уяачдын холбооныхон эхлээд байгаа  гэнэ.

А.Мөнх


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна