Өсөхөө аваргын шүтээн

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 20 -нд

Далай аварга Г.Өсөхбаярын шүтээн нь алдарт даян аварга “Буур” хэмээх Нацагийн Жамьян өвөө нь. Хэдийгээр зургаахан настай байхад нь өөд болж, түүний барилдаан битгий хэл, дүр төрхийг нь ч муухан санадаг аварга өвөөгийнхөө талаар ихийг мэдэх гэж хууччуултай цаг зав гарган хөөрөлддөг Өсөхөөд Ж.Мөнхбат аварга ихийг хүүрнэдэг ажээ. Хэлд орсон цагаас нь эхлэн зээ хүүгээ сайн бөх болохыг мэдсэн өвөө нь Ж.Мөнхбат аваргад “миний хүү 18 нас хүртэл нь битгий барилдуулаарай. Зүрх нь үхчихнэ” хэмээн захидаг байснаас өгсүүлээд хоёр аварга ихийг хөөрөлддөг байж. Аварга өвөөгийнхөө захисанчлан 18 хүрсэн хойноо барилдаж эхэлсэн Өсөхөө өвөөгийнхөө сайн малчны үнэмлэхээс өгсүүлээд бяр чадал, од хиймрь шингээсэн бүхий л эд зүйлсийг нь нандигнан хадгалж, гэрийн хоймроо залан эрч хүч авдаг гэнэ. Ямар сайндаа 70-аад оны үед өнгөт зураг ховорхон байхад авахуулсан өвөөгийнхөө цорын ганц өнгөт зургийг Ж.Даваасамбуу гэдэг зурагчнаас 100.000 төгрөгөөр худалдаж авч байхав. Бурханы шашин шүтэж, лам багшаас явдал суудлаа асуудаг ч гэлээ Далай аваргын дээд шүтээн нь өвөө нь, хамгийн үнэ цэнэтэй зүйл нь мөн л өвөөгийнх нь эд зүйл байдаг аж.

 А.Мөнх


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна