"Буман хурд" гал уяаны нээлтийн уралдаан боллоо

Батсайхан
2013 оны 3-р сарын 18 -нд

Дорнод аймгийн Матад суманд 2013.03.09-ны өдөр аймгийн МСУХ-ны шилдэг ивээн тэтгэгч байгууллагаар шалгарсан “БУМАН ОЛЗ” ХХК-ийн “Буман хурд” гал уяаны нэрэмжит дээд гурван насны хурдан морьдын уралдаан амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.
Азарга – 76
1. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харъяат С.Пүрэвдоржийн шарга
2. Дорнод аймгийн Хэрлэн сумын харъяат аймгийн Алдарт уяач Р.Амарсанаагийн хонгор
3. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харъяат Д.Дамдинбатын хээр
4. Дорнод аймгийн Халхгол сумын харъяат Т.Гантулгын хул халзан
5. Дорнод аймгийн Матад сумын харъяат Д.Ууганбаярын соёолон саарал (2012 оны Хатагины наадамд түрүүлсэн)
Их нас-92
1. Дорнод аймгийн Матад сумын харъяат С.Наранбаатарын хээр
2. Дорнод аймгийн Матад сумын харъяат Б.Зоригтбаатарын хул
3. Дорнод аймгийн Матад сумын харъяат Ч.Тогоохүүгийн хүрэн
4. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харъяат А.Тэгшжаргалын хонгор
5. Дорнод аймгийн Матад сумын харъяат Д.Амармөрөнгийн хонгор халзан
Соёолон-47
1. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харъяат Г.Бөхчулууны шарга
2. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харъяат А.Баасандоржийн хар саарал
3. Дорнод аймгийн Матад сумын харъяат, сумын Алдарт уяач, аймгийн аварга малчин С.Баярсайханы хүрэн халзан
4. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харъяат Д.Дамдинбатын хул халзан
5. Дорнод аймгийн Халхгол сумын харъяат Л.Даваажаргалын хүрэн тус тус түрүүлж айрагдсан байна.
Дашрамд дурдахад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Өндөр Гомбын ач хүү Д.Дамдинбат энэ наадамд одтой сайхан наадаж хоёр айраг хүртсэн бол зээ хүү С.Наранбаатар нь их насны морины түрүүг хүртэж улмаар 3/18-нд болох Дорнод аймгийн МСУХ-ны нэрэмжит хаврын уралдааныг зорин нутгаасаа гарлаа.
Б.Батсайхан

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна