Самуурайчуудын морьд

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 18 -нд

Наран ургах зүгийн оршин суугчид барууныханд үргэлж оньсого таавар шиг үлддэгийн адил морины хорхойтнуудыг Японд морь хэзээ бий болов? Тэд морийг хэрхэн ашигладаг байв? Самуурайчуудын морь нь ямар байдаг бол? гэх мэтийн асуултууд сонирхлыг нь татдаг байна.
Эх газраас ирсэн зочид
Чин үнэнийг хэлэхэд Японд хэзээ ч морь байгаагүй бөгөөд тэднийг манай эриний 3-4-р зууны төгсгөлд Азийн орнуудаас авчирчээ. Европоос ялгаатай нь Японд дундад зууны үед адууг ХАА-д огт ашигладаггүй байсан бөгөөд тэднийг уулархаг газар ачаа хөсөг тээвэрлэхэд л ашигладаг байсан байна. Тариан талбайд сарлаг үхрүүд зүтгэж, харин морийг өндөр дээд зэрэг зиндаатай хүмүүс л унадаг байв. Морь унах урлагийг ихэд дээдлэн үзэж, зөвхөн самуурайчууд морь эзэмших эрхтэй байсан байна.
Илүү байхыг хүссэн ч…
Японд очсон анхны морьд маш намхан байсан ч орчиндоо дасан зохицохдоо түргэн байв. Цаг хугацааны явцад Япончууд морьдыг эрлийзжүүлэх ажлыг эхлүүлж байсан боловч яагаад ч юм тэд өндрөөшөө өссөнгүй. Тиймээс Японы Засгийн Газраас морьдыг эрлийзжүүлсэн морины аж ахуйг шагнаж, хөхүүлэн дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүмүүс Европ, Хойд Америкаас цэвэр цусны англи адуу, англи арабын эрлийз, бельги бретоны эрлийз адууг авчран эрлийзжүүлсний хүчинд өөрийн гэсэн үүлдрийг бий болгож чаджээ. Тэдгээр үүлдрийн адууг ХАА-д ашиглаж, мөн цэрэг армийн хэрэгцээнд нийлүүлдэг болов. Өнөөдрийн байдлаар Японд мисаки, токара, мияко, хоккайдо, нома, кисо, таишу, йонагуни гэсэн 8 үүлдрийн морьд тогтвортой хөгжиж байдаг. Япон үүлдрийн морьд намхан нуруу, том толгой, бүдүүн ширхэгтэй үсэрхэг дэлээрээ ялгардаг. Мөн ямар ч нөхцөлд дасан зохицох чадвар, дайчин шаргуу чанарыг төгс эзэмшсэн байдаг.

Т.Болормаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна