Монгол шүдлэн, хязаалангийн уламжлалт уралдаан болно

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 13 -нд

Баянзүрх дүүргийн морин спорт уяачдын “Гачуурт хурд” холбоо, “Талын хүлэгч” гал уяа хамтран жил бүр зохион байгуулдаг монгол шүдлэн,хязаалангийн уралдаан ирэх сарын 7-нд болохоор болжээ. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг уралдаанд эрлийз болон улс, бүсийн наадамд түрүүлж айрагдсан морьдыг уралдуулахгүй бөгөөд бүртгэлийн хураамж энэ сарыг дуустал 300,000 төгрөг, харин 4-р сарын 1-нээс 500,000 төгрөг болох аж. Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9900-8849, 9111-3536 дугаарын утсаар тодруулна уу.

А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна