Морьтойгоо ижилсэнээ

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 12 -нд

Нэгэн үе  дуэтүүд хүч авч байхад “Хамтдаа туулъя гэсиймаа”, "Хайрын орчлон" "Жиндээх салхигүй хорвоо”-г таниулаад авсан дуучин Энхмэнд, Чинболор нар сүүлийн жилүүдэд сураг алдарсан гэж болно.  Дуунаас гадна хурдан моринд хоббитой Чинболор сонирхолдоо хөтлөгдөн морины ажил хийх болсон гэнэ лээ. Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрж өссөн түүний аав уяач хүн. Тийм учраас дуучин эрхэм хурдан морины унаач хүү явжээ. Нэгэн үе сургууль соёл гээд мориноос хөндийрөх болсон тэрээр  ойрын үед  адуу цуглуулдаг ажилтай болсон сурагтай. Ямартаа ч хурдны өлгий Хэнтийн хүү удахгүй улсын наадамд өөрийн нэртэй хурдан хүлгэдээ уралдуулах  мөрөөдлөө биелүүлэхээр ийнхүү бэлтгэл ажилдаа оржээ. 


П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна