Цэрэг эх орны дуу нийтийн дуунаас шаал өөр


“Бүжин сарны зүүд”-ийн эзэн дуучин Базарсадын Болдбаатар,  Отгойн Баянмөнх нарын “Халуун тангарагтай амийг бид мартаагүй” тоглолт Монгол бөхийн өргөөнд энэ сарын 17-нд болох гэж байна.  Үүнээс яг жилийн өмнө Базарсадын Болдбаатар мөн л цэрэг эх орны сэдэвтэй  дуунуудаас бүрдсэн хоёр дахь бие даасан тоглолтоо  хийгээд байсан билээ. Харин энэ нь дуучин Гантулгын “алергия”-г хөдөлгөөд авчээ.  Сүүлийн хэдэн жил цэргийн болон майн баяраар “Торгон хилийн зүг” цэрэг эх орны дуунаас бүрдсэн тоглолтоо хийгээд уламжлал болсон Гантулга ийнхүү залуу дуучинд зайгаа тавьж өгөхийг хүсэхгүй байгаа гэнэ. Ямартаа л “цэргийн дуу дуулна гэдэг санасан нь хийдэг юм биш. Энэхүү тоглолтыг хийх гэж арав гаруй жил ажиллалаа. Тэгээд ч цэрэг эх орны дуу нийтийн дуунаас шаал өөр” хэмээн томорчээ.

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна