“Тайжийн хурд-2013” уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 11 -нд

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын “Тайжийн хурд” морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан аймгийн зүүн бүсийн уралдааны талаарх мэдээллийг бид цаг тухайд хүргэж байсан. Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь зэрэг хурдны өлгий нутгийн эрдэмт мэргэн уяачдын шандаст хурдан хүлгэд тоосоо өргөсөн уг наадам азарганы уралдаанаар эхэлсэн юм.
Азарга-130 гаруй
1.Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул "Өлзийт хурд" галын гишүүн Сэргэлэнбаярын хээр
2. Хэнтий аймгийн Баянмөнх сумын уяач Билгүүнгэрэлийн хээр
3. Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул Шаравдоржийн зээрд
4. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уяач Амарсанаагийн зээрд
5. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ш.Энхтүвшингийн ногоон
Их нас- 153
1.Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул Мөнгөнсүхийн хээр
2.Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул Далайбаатарын хонгор
3. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул Сэргэлэнбаярын хээр / энэ уралдаанд азарга түрүүлгэсэн/
4. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул Батбаярын хээр
5. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул Батхолбоогийн хээр алаг
Соёолон-158
1.Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул Б.Олзын халтар
2. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул Я.Бат-Өлзийн бор шарга
3. Сүхбаатар аймгийн  Дарьганга сумын уугуул Г.Ганбаатарын саарал
4.Сүхбаатар аймгийн Наран сумын уугуул Т.Энхтүвшингийн хээр
5.Дорноговийн Айраг сумын уугуул Н. Батжаргалын хар тус тус хурдаллаа. Дэлгэрэх сумын “Тайжийн хурд” морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан аймгийн зүүн бүсийн уралдааны хурдан азарганы  түрүүг Дэлгэрэх сумын харьяат өмгөөлөгч О.Батжаргал хоёр сая , харин аман хүзүүг тус сумын уугуул ҮХЦ-ийн гишүүн Пүрэвням 1,5 сая, айргийн азаргануудыг Нийслэлийн захирагчийн албаны хуулийн хэлтсийн дарга Очирсүхийн Машбат, Бат-Эрдэнэ, П.Одонбаатар нар тус тус нэг сая төгрөгөөр байлжээ.  Харин зургаагаас 20-н хооронд хурдалсан азаргануудын бай шагналыг  тус сумын сайн малчин Мөнхийн Хуягтбаатар ивээн  тэтгэн хариуцсан байна.
Их морины уралдааны түрүүг МУ-ын сайн малчин Дэрмийн Бадгар хоёр сая  төгрөгөөр, аман хүзүүг Дорноговь аймгийн сайн малчин Сүхбаатарын Баттулга 1,5 сая төгрөгөөр, айргийн морьдыг  Дэлгэрэх сумын  сайн малчин Батмөнхийн Мөнх-Очир, Доржпүрэвийн Энхбаатар, Дорждэрэмийн Дэндэв нар  тус бүр нэг сая төгрөгөөр байлж, 6-20 хооронд хурдалсан морьдын байг Мөнхбатын Түвшинбаяр хариуцжээ.  Харин соёолонгийн уралдааны бай шагналыг  тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Засаг чандмань майнз” ХХК компани хариуцсан байна. Түүнчлэн тус сумын уугуул Дэрэмийн Бямбасүрэн 250,000 төгрөгийн хандив өргөжээ.  Зүүн бүсийн хурд чуулсан “Тайжийн хурд-2013” уралдаанд Сүхбаатарчууд тэр дундаа Түвширээчүүд дийлж уралджээ. Дээрх уралдааны мэдээллийг нийтэд хүргэхэд тусалсан Дэлгэрэх сумын “Тайжийн хурд”морин спорт уяачдын холбооны тэргүүн Жадамбаа болон нарийн бичгийн дарга Алтан-Од нарт нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Та бүхнийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай.

А. Мөнх-Эрдэнэ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна