Морины хорхойтнуудыг дараалалд зогсоодог зураач

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 11 -нд

Зураач Алексей Глухарёв моринд үнэхээр хайртай нэгэн. Тиймдээ ч хурдан хүлгүүдийг дүрслэхдээ сэтгэл зүрхээ шингээж “урладаг” болохоор бүтээлүүдэд нь хайртай хүмүүс олон бий.  Түүний хурдан морины бүтээлүүд тэртээ 1980-аад оноос олны танил болж, дэлхийн хэмжээний хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч нэгэнтээ болжээ. Үүлдэр болгоны шилдэг төлөөлөгчдийг зургаар дүрслэн түүхэнд үлдээнэ гэдэг тухайн үүлдрийг шилж, сайжруулж, үржүүлдэг хувь хүн, байгууллага, компаниудын хувьд нэр төрийн хэрэг билээ. Тиймдээ ч Алексей Глухарёвоор зуруулах гэж  нэр төрөө  эрхэмлэдэг эрхмүүд дараалалд зогсдог юм.  Өдгөө Глухарёвын бүтээсэн алдартай адууны хөрөг зургийн тоо хоёр мянга хол даваад байна.  Францын Шантийд байдаг алдарт “Musee Vivant du Cheval” буюу “Амьд морины музей” –д  гэхэд түүний бүтээсэн 60 гаруй уран бүтээл хадгалагдаж байдаг байна.

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна