“Тайжийн хурд-2013” соёолонгийн уралдаанаар өндөрлөлөө
Дорноговь аймгийн Дэлгэрэх сумнаа болж буй “Тайжийн хурд-2013” аймгийн зүүн бүсийн уралдааны соёолонгууд барианд орлоо. Хурдны өлгий нутгийн 158 шандаст хүлэг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэж, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул Б.Олзын халтар магнайдаа тоосгүй түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Харин аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул Я.Бат-Өлзийн бор шарга, айргийн гуравт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Г.Ганбаатарын саарал, айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Наран сумын уугуул Т.Энхтүвшингийн хээр, айргийн тавд Дорноговийн Айраг сумын уугуул Н. Батжаргалын хар тус тус хурдаллаа. Дэлгэрэх сумын “Тайжийн хурд” морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан аймгийн зүүн бүсийн уралдааны хурдан азарганы түрүүг Дэлгэрэх сумын харьяат өмгөөлөгч О.Батжаргал хоёр сая , харин аман хүзүүг тус сумын уугуул ҮХЦ-ийн гишүүн Пүрэвням 1,5 сая, айргийн азаргануудыг Нийслэлийн захирагчийн албаны хуулийн хэлтсийн дарга Очирсүхийн Машбат, Бат-Эрдэнэ, П. Одонбаатар нар тус тус нэг сая төгрөгөөр байлжээ. Харин зургаагаас 20-н хооронд хурдалсан азаргануудын бай шагналыг тус сумын сайн малчин Мөнхийн Хуягтбаатар ивээн тэтгэн хариуцжээ.
Их морины уралдааны түрүүг МУ-ын сайн малчин Дэрмийн Бадгар хоёр сая төгрөгөөр, аман хүзүүг Дорноговь аймгийн сайн малчин Сүхбаатарын Баттулга 1,5 сая төгрөгөөр, айргийн морьдыг Дэлгэрэх сумын сайн малчин Батмөнхийн Мөнх-Очир, Доржпүрэвийн Энхбаатар, Дорждэрэмийн Дэндэв нар тус бүр нэг сая төгрөгөөр байлж, 6-20 хооронд хурдалсан морьдын байг Мөнхбатын Түвшинбаяр хариуцжээ. Харин соёолонгийн уралдааны бай шагналыг тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Засаг чандмань майнз” ХХК компани хариуцсан байна. Түүнчлэн тус сумын уугуулДэрэмийн Бямбасүрэн 250,000 төгрөгийн хандив өргөжээ. Зүүн бүсийн хурд чуулсан “Тайжийн хурд-2013” уралдааныг МҮОНТ болон ТМ телевизиэр хүлээн авч үзээрэй. Уралдааны фотог бид ирэх долоо хоногт хүргэх болно.
Мэдээллийг Дэлгэрэх сумын морин спорт уяачдын холбооны нарийн бичгийн дарга Алтан-Од дамжууллаа.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна