Морь сонирхогч ямар гутал сонгох ёстой вэ?

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 06 -нд

Хамгийн эвтэйхэн гутал юу вэ? гэсэн асуултанд ихэнх хүмүүс бодохгүйгээр пүүз гэж хэлэх байх. Тиймээ пүүз хөнгөн, хөлд эвтэйхэн боловч морь унахад тохиромжтой гутал биш. Одоо ихэнх морьтой харьцдаг хүмүүс бэлтгэл болон уралдааны үеэр зориулалтын урт түрийтэй гутлыг өмсөж заншжээ. Ийм гутал нь хөлийг сайтар хамгаалдгаас гадна хурдлуулахад ч бас нөлөөлдөг байна. 
Үнэтэй таашаал
Жинхэнэ зориулалтын гуталнууд нэлээд үнэтэй, доод тал нь 200 доллараас эхлээд дээд үнийг нь хэлэхээс ч аймаар... Дунджаар 250-350 доллар. Зөвхөн арьсан гутал гэж хэлэхгүй. Тэр үнэтэй ч хэлбэрээ амархан алддаг, тэгээд ч гадаа цаг агаар ямар ч байсан морьдыг хооллож тэжээх, уяа сойлгыг нь тааруулах ажил гарна. Тэр болгонд тохирсон хэд хэдэн гуталтай байх нь зөв гэж бодож байна. Хэрэв цас бороо орж шавхайтай байвал резинэн гутлаас илүү гутал гэж байхгүй. Эсвэл хиймэл арьсан гутал хамгийн тохиромжтой, тэд сайн загвартай харагдана, үнийн хувьд хямд
Намайг сонгооч
Хамгийн эхлээд гуталны өлмийг харах хэрэгтэй. Өлмий өндөр нам байдаг учраас гутлыг өмсөж бүх төрлийн хөдөлгөөн хийж үз. Гутал хөлөнд томдохгүй бас багадахгүй байх ёстой. Түрийг болж өгвөл жоохон бариу авахад гэмгүй.  
Дэлгүүрийн сургуулилт
Энэ бас чухал мөч. Гутал хичнээн гоё харагдаж таалагдаж байсан ч хэзээ ч өмсөхгүйгээр худалдаж авч болохгүй. Мөн хүний өмнөөс өмсөж үзээд бэлгэнд авах нь ч тийм таатай бус. Яагаад гэвэл гуталны загвар хийцийг дагаад хөл өөр болж харагддаг төдийгүй явдал ч бас өөрчлөгддөг. Сонгосон гутлаа өмсөж үзээд яг морь унах гэж байгаа юм шиг бүх хөдөлгөөнүүдийг хийж үзэх хэрэгтэй. Хэрэв эвгүй байвал өөр гутал сонго. Дараа нь гутлын дотрыг шалга. Дотор нь гулгамтгай материалаар хийгдсэн, гадна талтайгаа маш сайн наалдсан байх ёстой. Харин ул нь резин хуванцараар хийгдсэн байвал чийг татна. Тиймээс сайн чанарын ширээр хийгдсэнийг сонгох нь зүйтэй. Мөн хэмжээг яг тааруулж биш арай томыг авбал зүгээр.
Зөв хадгалвал удаан эдэлнэ
Гутлыг маш сайн цэвэрлээд хатааж хадгална, ингэхдээ зориулалтын хатаагч ашиглана, байхгүй бол сонингийн цаас чихвэл тэр чийгийг маш сайн шингээдэг. Болж өгвөл өлгөж хадгална, тэгвэл түрий нь суухгүй. Илгэн гутлыг зориулалтын сойзоор цэвэрлэнэ, ямар ч гутлыг пааран дээр хатааж болохгүй. Бохирдлыг сайтар цэвэрлэхгүй бол толбо тогтоно.

Т.Болормаа


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна