“Дүнжингарав”-ын орчуулагчид

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 05 -нд

Хурдан морины хорхойтнууд Цагаан хөтөлийн дэнжид хурсан олны нэг нь Монгол улсын Шадар сайд Д.Тэрбишдагва байлаа. Баяр наадмын комиссын даргын хувиар саатсан тэрээр гэргий, болон холын түншүүдийнхээ хамтаар ийнхүү нэг өдрийг өнгөрөөсөн юм. Тэрбишдагва түүний гэргий Баасанхүү нар Германд боловсрол эзэмшсэн бөгөөд одоо ч бизнесийн үнэнч андуудаар  герман нөхдийг онцолдог.  Монголын үндэсний их өв соёлын нэгээхэн хэсэг болсон хурдан морины хаврын  уралдааныг үзсэн холын гийчид толгой сэгсрэн шагширч,  сайд, гэргийн хамтаар орчуулга хийгээд тун ч завгүй наадсан нь энэ байлаа.  Ийнхүү Шадар сайдын анхны наадам  ажил ихтэй өнгөрсөн бөгөөд түүнийг харсан уяачид мөд  моринд уруу татагдана байх даа хэмээн жиг жуг хийх юм билээ.

П.Ундраа   

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна