Узбекистаны морин спортын зөвлөл шинэ зохион байгуулалтанд орлоо

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 05 -нд

Узбекистаны морин спортынхон олон жилийн туршлагатай, сонирхолтой түүхтэй нөхдүүд. Олимп, дэлхий, тивийн аваргуудын тэмцээн уралдаанд байнга амжилттай оролцож ирсэн билээ. Ташкентад болон орон нутагт олон тооны морины клубууд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээрт хэдэн арван мянган унаач залуучууд хичээллэдэг юм. Олимпийн үндэсний хорооны дарга ноён Мираброр Усманов тэдний өмнө маш том үүрэг хариуцлага байгааг илтгээд 2016 онд Бразили улсын Рио-де-Жанейро хотод зохиогдох 31 дэх зуны Олимпийн наадам, 15 дахь Паралимпийн тоглолтонд Узбекистаны тамирчдыг чанартай бэлтгэж, амжилттай оролцуулах тухай Ерөнхийлөгчийн шийдвэр гарсныг дурдлаа.Одоо Ташкентад Анагаах ухаан - Биологийн төв болон Олимпийн Үндэсний Хорооны шинэ барилга баригдаж байгаа юм. Олимпийн Үндэсний Хорооны дарга Морин спортын Зөвлөлийг орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан морины бааз барьж байгуулах, Ташкентийн морин тойруулгад тамирчдыг өөрсдийнх нь морьтой дасгал сургууль хийх боломжоор хангахыг үүрэг болголоо. Морин спортын Зөвлөлийн удирдлагын асуудлыг авч хэлэлцэж, "Уздонмахсулот" ХК-ийн захирал ноён Эркин Кудратовыг даргаар, орлогчоор нь Улсын Хамгаалах албаны ахлагч ноён Рафкат Мигмановыг тус тус сонгожээ. Морин спортын Зөвлөлийн бусад гишүүдэд Green World компанийн ерөнхий захирал Аваз Исмаилов, Морин спортын үндэсний сургуулийн захирал Махмуджан Абдуназаров, ерөнхий нарийн бичгийн даргаар Джуракузи Турдиматов нар сонгогдлоо.

Т.Болормаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна