Эрлийз ангилалд түрүүлж айрагдсан хурдан хүлгүүд

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 04 -нд

Шинэ монгол буюу эрлийз адууг ялгаж уралдуулах тухай ММСУХ-ны Ерөнхийлөгчийн шийдвэрийг сүүлийн гурван жил мөрдөн, улс бүсийн чанартай томоохон уралдаануудын үед хэрэгжүүлж буй билээ. “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаан сүүлийн хоёр жил эрлийз морьдоо тусад ялгаж уралдуулж буй. Могой жилийн хаврын тэргүүн сарын уламжлалт уралдаан эрлийз дээд насны ангилалын морьдын уралдаанаар салхиа хагалж, 80-аад хурдан хүлэг шандас шалгасан юм. Уг уралдаанд түрүүлсэн хээр үрээ комиссын шийдвэрийн дагуу хасагдаж, дараагийн морьд урагшилсан. Ингээд түрүүлж айрагдсан хурдан хүлгэдийн цувааг танилцуулъя.
1. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул хүүхэт хутагт О.Тагарваагийн хээр.

2. Төв аймгийн Лүн сумын уугуул "Итгэлт орших" группийн Ерөнхийлөгч МУ-ын Манлай уяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн хээр. Хээр үрээ ”Өмнөговь хурд-2012” хаврын бүсийн уралдаанд айргийн тавд хурдалж байсныг санаж буй бизээ.
3. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнхтүвшингийн хээр. Хээр үрээ хэдхэн хоногийн өмнө болсон аймгийнхаа хаврын уралдаанд түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
4. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул "Алтай констракшн"  ХК-ийн захирал, МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр. Хээр үрээ МУ-ын Алдарт уяач П.Баяраагийн унаган адуу бөгөөд 2010 онд даагандаа төрийнхөө их баяр наадамд айргийн таваар хурдалж, давхар уяагаар Говь-Алтай аймгийн 70 жилийн ой баруун бүсийн даншиг наадамд түрүүлж байсан. Харин 2011 онд АХ-ын 90 жилийн ойн баяр наадмын эрлийз дунд насны ангилалд зургаад хурдалж, Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойд түрүүлж байсан бол  2012 онд "Дүнжингарав-2012" хаврын бүсийн уралдаан болон  төрийн их баяр наадам, төвийн бүсийн даншиг наадамд тус тус аман хүзүүдсэн хурдан буян юм. Хээр үрээний уяаг П.Баяраа тааруулдаг билээ.
5. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ган-Очирын хүрэн

А.Мөнх-Эрдэнэ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна