Уралдааны үеэр морьд унаачдаасаа дутуугүй догдолдог

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 04 -нд

Морьд уралдааны үеэр унаачдаасаа дутуугүй догдолдог байна. Шинжээчдийн баг морь ба унаачдын зүрхний хэмнэл, цохилтыг хэмжсэнээр ийм дүгнэлтэнд хүрчээ. Энэ тухай “The Veterinary Journal” сэтгүүл ба “Science” вэб сайтад мэдээлжээ. Эрдэмтэд зургаан морь, унаачийг тус тус сонгож авч, 1000 үзэгчтэй сунгааны үеэр хэмжилт хийжээ. Унаачдын зүрхний цохилт сунгааны үед 94-118 байсан бол уралдааны үед 91-150 болж ихэссэн байна. Харин морьдын зүрхний цохилт 50-110 дотор хэлбэлзжээ. 
Үүнээс гадна зүрхний цохилтын өөрчлөлтийг хэмжиж үзэхэд хурдан морьд унаачдаасаа дутуугүй догдолдогийг төвөггүй харж болохоор байжээ. Мөн шүлс ялгаруулалт сунгааны болон уралдааны үед ихэсч байгаа нь анзаарагдсан байна. Энэ хэмжилт туршилтыг Францын Сомюр хотын Морь уналгын үндэсний сургуулийн бааз дээр хийсэн бөгөөд эрдэмтэд дараагийн туршилтаараа шинэ унаачид, хашир туршлагатай унаачдын ялгааг тодорхойлохоор төлөвлөж байгаа ажээ.

Т.Болормаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна