“Дүнжингаравын хурд 2013 уралдааныг зохион байгуулах комиссын дарга Л.Мөнхбаясгалан: Хориод аймгийн 1000 гаруй морьд уралдлаа
Могой жилийн өнгийг тольдох “Дүнжингарав 2013” уралдааны дараа ММСУХ-ны Тэргүүлэгч, уг уралдааныг зохион байгуулах комиссын дарга Л.Мөнхбаясгалантай цөөн хором ярилцсан юм.
-“Дүнжингаравын хурд-2013” хаврын бүсийн уралдаан амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн уралдаан юугаараа онцлог байв?
-ММСУХ-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дүнжингаравын хурд 2013” уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Сая түрүүлж, айрагдсан морьдынхоо шагналыг гардуулснаар энэ удаагийн наадам өндөрлөж байна. Энэ удаагийн уралдаанд 20-иод аймгийн мянга гаруй уяачид ирж, уяж сойсон хурдан хүлгээ мордуулсан нь наадмын цар хүрээ жилээс жилд өргөжиж байгааг харуулж байгаа болов уу. Могой жилийн өнгийг тольдох хаврын бүсийн энэ уралдаан нь Монгол улсын засгийн газрын 40-р тогтоолын дагуу Хүй долоон худгийн Цагаан хөтөлд анх удаа болж байгаа нь бас нэг онцлог байлаа. Мөн наадмын зохион байгуулах комисст хууччуулаас гадна шинэ гишүүдээр “бүл нэмсэн” байгаа. Энд хөдөө орон нутгаас Дорнод, Архангай, Орхон аймгийн уяачдын холбооны нарийн бичгийн дарга нар, шинэ залуу уяачидтайгаа хамтран ажилласандаа баяртай байна.
-Цагаан хөтөлд зохион байгуулах болсон өөр шалтгаан байв уу?
-Монгол улсын Засгийн газрын тогтоолоор бүсийн уралдаан болон“Их хурд” бусад том уралдааныг хийдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд Хүй долоон худагийн Цагаан хөтөлд хийх тогтоол гарсан учраас л сонгосон юм. Түүнээс өөр шалтгаан байхгүй. Цаг агаарын хувьд сайхан байсан төдийгүй Цагаан хөтөлд бас багатай байсан нь наадамчид болоод уяач нарын сэтгэлд нийцсэн болов уу. Ер нь манайхан гарч байгаа жилийн өнгийг “Дүнжингарав”-аар тодорхойлдог шүү дээ. Өөрөөр хэлбэл гарч байгаа жилийн наадмуудын өнгийг тодорхойлдогоороо наадмын утга оршдог. Энэ жилийн наадмын өнгө байна. Уяачид маань ирж байгаа могой жилд сайхан наадах байхаа.
-Энэ удаагийн зохион байгуулах хүмүүст хэчнээн хүн оролцсон бэ?
-Яг одоо 30 хүн зохион байгуулах комисст ажиллаж байна. Дээрээс нь зохион байгуулах хорооны ажлын хэсгүүд болон дэд хэсгүүдэд ажиллаж байгаа хүмүүсийг нэмэхээр мянга гаруй хүний бүрэлдэхүүнтэй байна.
-4 насанд дундажаар хэд орчим морь уралдсан бэ?
-Судалгаанаас үзэхэд хориод аймгаас мянгаад адуу ирж уралдсан гэж дээр хэлсэн. Азарга, соёолон, их нас, эрлийз ангиллын дээд насны морьдын уралдааныг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссын хуралдааны гаргасан журмын дагуу зохион байгууллаа. ММСУХ-оос томилогдсон комисс энэ жил уяачид, хүүхдүүд рүүгээ чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүллээ. Бид унаач хүүхдүүддээ комбизонтой уралдуулсан. Үүнийг Өлзийт хороололд байгаад уяачдын ар гэрийнхэн маань бүх унаачдад оёж өглөө. За мөн “Практикал” даатгалд унаач хүүхдүүдээ бүгдийг нь хамрууллаа. Тод манлай нарынхаа зураг бүхий хуанлийг гаргалаа. “Дэлхийн морьтон” сэтгүүлийнхээ ээлжит дугаарыг уншигчдынхаа гарт өргөн барилаа гээд ажил бүтээл өрнүүн байлаа.
-Уяачдаас холбооноос энэ жилийг уяачдын эрх зүйн жил болгон зарласан байгаа? Үүнийг энэ удаагийн “Дүнжингарав”-аас харж болохоор байлаа?
-Манай зохион байгуулах хорооноос хурдан морины уралдаан зохион байгуулах журам гаргасан. Энэ журмаа бид хэвлэлийн хурлынхаа үеэр танилцуулж, уяачдад санамж бичиг, журмаа уралдаанаас өмнө хүргүүлсэн байгаа. Энэ журамд эрлийз морины уралдаанд импортын болон цэвэр цусны адуу уралдуулахгүй. Монгол морьдын уралдаанд эрлийз үүлдрийн адуу уралдуулахгүй болохыг тодорхой заасан байгаа. Харамсалтай нь манай уяачдын жудаггүй зангаас болоод эрлийз насанд импортын, монгол адуунд эрлийз адуу уралдах тохиолдол олон гарлаа. Манай зохион байгуулах хорооноос энэ жил хараат бус үүлдэр тогтоох комиссыг томилон ажиллуулсан. Монгол улсын Тод манлай, Манлай уяачид, мэргэжлийн мал зүйч нараас бүрдсэн энэ багийнхан ажлаа сайн зохион байгуулсан гэж үзэж байна. Эдний гаргасан шийдвэрийг манай зохион байгуулах комисс хүндэтгэн, гаргасан журмынхаа дагаа арга хэмжээг авсан байгаа.
-Энэ шийдвэрийн дагуу хэчнээн адуу хасагдсан бэ?
-Түрүүлсэн морьд бүгд хасагдсан. Өнөөдөр Монголын уяачид жудагтай байх ёстой юм шүү дээ. Монгол морио монголд нь, эрлийзээ эрлийз ангилалдаа л уралдуучихъя л даа. Бид уяачдын холбооноос гаргасан шийдвэр тогтоолын дагуу л уралдаанаа хийсэн. Энд ММСУХ-ноос гадна маш олон хүний хүч хөдөлмөр орж байгаа юм. Та бүхэн харж байгаа байх. Моринд дуртай маш олон байгууллага ивээн тэтгэгчдийн сэтгэл харамгүй туслалцаа байна. Мөн төр засаг ч их анхаарч БХЯ, ЦЕГ, Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Хүүхдийн төлөө байгууллага, Мэдээллийн технологи, шуудан холбооны газар, Мобиком компани, телевизүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд бүгд л шударга сайхан наадам хийхийн төлөө сэтгэл нэгдэн ажиллаж байгаа юм.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна