Аймгийн Алдарт уяач Б.Батхүү: Хэнтий, Сүхбаатараас битүү морь таагаад авчирдаг. Тэр маань заримдаа онодог
Сүүлийн хэдэн жил залуу уяачдын тэргүүн эгнээг манлайж яваа хүн бол Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул аймгийн алдарт уяач Б.Батхүү. Могой жил гарсанаас хойш хаврын уралдаануудад хамгийн их амжилт үзүүлж байгаа уяач бол тэр. Дөрөвдүгээр ангиасаас сургуулиас гарч мал дагасан түүнийг ясны уяач болох хүн гэж нэртэй уяачид ярьдаг юм билээ. Найзуудтайгаа нийлж “Тэргүүн наран” галыг 2009 онд байгуулсан аж. “Дүнжингарав” уралдаан дөхөж буй энэ үед түүнтэй очиж уулзлаа.
-Залуу уяач учраас нутаг уснаас чинь яриагаа эхлэх үү?
-Би Төв аймгийн Алтанбулаг сумын унаган хүүхэд. “Хөл” Намсрай гээд манай өвөө сумандаа алдартай уяач хүн байлаа. Тэр хүний удмыг залгаад явж буй уяач хүн, би. Захиргаадалтийн үе байсан болохоор өвөөг ийш тийш том наадамд явуулдаггүй байсан юм билээ. Гэхдээ бүсийн чанартай нэг уралдаанд морь айрагдуулсан, үнэмлэх нь надад байдаг.
-Хэзээнээс морь уяж эхэлсэн бэ. Өвөөгөөсөө уяаны эрдэм суралцсан уу?
-Үгүй, намайг бага байхад өвөө маань өөд болсон. Хурдан морь уях эрдмийг Төв аймгийн алдарт уяач Л.Өөдөс ахаас суралцсан. Хүүхэд байхдаа том биетэй байсан учир эрт мориноос мултарсан. Тэр үеэсээ л морь уяж эхэлсэн. Л.Өөдөс ахтай хамтарч хоёр гурван жил морь уясан. Бие дааж морь уясанаас хойш Л.Өөдөс ах хааяа нэг ирж зөвөлгөө өгдөг.
-Хүүхэд ахуйдаа хотод өссөн гэж сонссон?
-Би чинь Толгойтын хүүхэд. Тэр үед чинь Толгойд хотын зах байлаа. Мал хариулсан хүн энд тэнд явж байвал би гүйж очоод “Малыг чинь би тууж өгье. Морио ганцхан унуулчих” гэж гуйдаг байлаа. Орой нь хувцас хунар гэж аймар юм гэртээ ирээд ээждээ гөвүүлнэ дээ. Моринд тийм л дуртай хүүхэд байж. Дөрөвдүгээр ангиа төгсөөд хөдөө ирсэн буцаж яваагүй. Адуу гэдэг чинь тэнгэрлэг амьтан шүү дээ.
-Та Дундговь аймгийн сумын уугуул Б.Өнөрбаян, Б.Баатарчулуун гээд хоёр ихэр залуугийн морийг уядаг. Хэзээнээс нэг гал болсон бэ?
-Дундговь аймгийн Б.Өнөрбаян, Б.Баатарчулуун гээд хоёр ихэр, мөн Гансүх, Соронзонболд, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Д.Ганзориг, Хадбаатар, Төвнайманжин гээд найзуудтайгаа нийлж “Тэргүүн наран” галыг үүсгэн байгуулаад дөрвөн жил болж байна. Өнгөрсөн жил хоёр ихэрийн маань хээр морь улсад түрүүллээ. Мөн манай гал өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд томоохон уралдаанаас олон айраг түрүү авсан.
-Танай уяанд аль нутгийн морьд голлон уяагдаж байна?
-Газар газраас ирсэн морьд бий. Манай унаган адуунууд ч байна. Би ер нь үнэ цохиж морь аваад байдаггүй. Хааяа Хэнтий, Сүхбаатараас битүү морь таагаад авчирдаг. Тэр маань заримдаа онодог.
-Хаврын уралдаанууд энд тэндгүй болж байна. Танай уяаны морьд яаж давхиж байна?
-Могой жил гарсанаас хойш манай гал одтой, хийморьтой байна. Дундговь аймгийн Б.Баатарчулууны хул морь шинийн гурванд болсон нэг морь 1,5 сая төгрөгийн бооцоот уралдаанд түрүүлээд, мөн Сүхбаатар аймгийн “Жавхлант шарга” уралдаанд түрүүллээ. Дундговь аймгийн Гансүхийн цоохор морь шиний гурванд Чойрт болсон наадамд түрүүлээд Сүхбаатарын наадамд зургаад давхисан. Миний хүрэн морь шиний гуравны бооцоот уралдаанд дөрвөөр давхиж, Хадбаатарын алаг азарга аман хүзүүдсэн. Сүхбаатар аймгийн наадамд алаг азарга дөрөвт давхисан. Б.Өнөрбаяны хээр азарга бооцоонд гуравт ирсэн. Энэ мэтээр энэ жилийн өнгө сайхан байна.
-Улсад морь оруулна гэдэг амаргүй. Таны хувьд хэдтэйдээ улсад морь айрагдуулж байв?
-Ардын хувьсгалын 90-н жилийн ойд түрүүлсэн Б.Өнөрбаяны “Түмэн эх” хээр морь миний хамгийн анхны улсад түрүүлгэсэн морь. Улсын наадмын түрүү үргэлжлэх байлгүй дээ.
-Багадаа хурдан морь хэр унадаг хүүхэд байв?
-Тийм ч сайн унаж байгаагүй байх. Жижиг наадмуудад бол түрүүлж байсан удаа бий. Би чинь том биетэй байсан учраас эрт мориноос хасагдсан гэж дээр ярьсан. Намайг 15 настай байхад манай ах Сүхбаатар аймгаас халзан азарга авчирч өгч байсан. Түүнийг нь би өөрөө уяад ангийнхаа хүүхдээр унуулаад улсад явуулчихсан чинь 10-т ирж билээ. Анхны улсын наадамдаа азарга 10-аар давхиулна гэдэг миний хувьд маш том амжилт шүү дээ. Маш их урам орсон.
-Энэ жил хэдэн морь оруулж ирээд тэжээж байна. Ямар насны морины уяа гарт чинь орж байна?
-Би их насны морины уяаг тааруулахдаа арай дээр юм уу гэж боддог. Ер нь уясанаа айрагдуулана л гэж үзнэ шүү. Энэ жил 30 гаруй адуу оруулж ирлээ. Зун уях ганц нэг жижиг адуу ч бий.
-Морь уяадаг. Өөр ямар нэгэн ажил эрхэлдэг үү?
- Би чинь дөрөвдүгээр ангиасаа сургуулиас гараад мал дагачихсан хүн өөр юу хийхэв дээ. Моринд зүрх сэтгэлээ өгсөн хүн муу явах учиргүй л гэж өвөө захидаг байсан. Хийморьтой амьтан л даа.
-Таны хамгийн үнэтэй авсан морь аль вэ. Хэдээр авч байв даа?
-Сүхбаатар аймгаас 35 саяар нэг шүдлэн худалдаж авч байсан. Тэгж үнэ цохьж авсан түүх нь их сонин. Би Сүхбаатар аймагт анх удаа очиж уралдахдаа азарга, их насны морины түрүүг авсан юм. Тэр цагаас хойш Сүхбаатар аймгийн цагдаа нар намайг их хавчдаг болсон.
-Яагаад
-Дараа нь Сүхбаатар аймгийн Зоригоо гээд найз маань надад алаг шүдлэн бэлэглэсэн юм. Түүнийг нь би уяаад “Жавхлант шарга” уралдаанд давхиулсан чинь аман хүзүүдсэн юм. Гэтэл миний үрээг тавиач хүүхдээр үрээгээ эргүүлсэн гээд хасчихсан.
-Тавиач хүүхдийг чинь хүлээн зөвшөөрч байгаа биз дээ?
-Уг нь тийм. Улсын наадамд ч зөвшөөрдөг. Намайг ер нь Сүхбаатар аймгийнхан их хавчдаг. Хасна хасахгүй гээд их юм болсон. Тэдний наадамнаас би шууд Эрдэнэтийн уралдаанд явах байсан юм. Морьдоо явуулчихаад өөрөө араас нь явах гээд яараад байдаг. Миний үрээг хассан үгүйгээ морины комиссынхон нь хэлчихгүй хүлээлгээд байсан. Зарим хасаагүй гээд л. Гэтэл морь цоллохын өмнө үрээг маань хасчихсан байсан. Тэгж их хүлээлгэчихээд дургүй хүрмээр хариу өгсөн. Миний үрээг хасагдахаар зургаад ирсэн үрээ тав руу ороод ирж байгаа юм. Жаахан шар хөдлөөд болдоггүй. Тэгэхээр тэр зургаад ирсэн үрээг нь цоллуулахын өмнөхөн очоод 35 сая төгрөгөөр худалдаад авчихсан. Тэгээд л нэр дээрээ цоллуулсан. Сая хүртэл намайг очоод уралдахад Сүхбаатар аймгийн цагдаа нар “Энэ л нэг гадны хүн” гэсэн шиг хандаж байна билээ. Хурдан хүлгийн өлгий нутагт байгаа хүмүүс арай өөр л баймаарсан.
-Хэдэн морьтой очиж ямар амжилт үзүүлэв?
-Хоёр азарга, хоёр их настай очсон. Их насанд Б.Баатарчулууны хул морь түрүүлж Гансүхийн цоохор морь зургаалсан. Азарганд миний алаг азарга дөрөвт, нөгөөх нь наймд давхисан. Бас л “энэ муу Батхүү ирээд айраг түрүү авлаа” гэсэн шиг л хандаж байна билээ. Эндээс цааших юмыг ярих хэрэггүй биз. Уг нь хурдан хүлгийн тоосонд хиймор сэргэдэг хүмүүс нэг нэгэндээ ингэж хандмааргүй л байгаа.
-35 саяын морийг бол хурдан гэж бодож аваагүй юм байна. Тийм үү?
-Тийм. Шар хөдлөөд авчихсан юм. Яахаараа, хаана ч уралдсан бай монголчууд нэг нэгнээ хавчих ёстой гэж. Тэр зургаад ирсэн үрээ бас миний найзын үрээ байсан юм. Гэхдээ бүх шийдвэрийг морины комиссынхон нь гаргана шүү дээ. Гэхдээ тэр шүдлэн маань энд ирээд хэдэн наадамд түрүүлсэн. Хурдан адуу эр хүний хийморийг сэргээдэг юм. Сайхан хүлгийн буян надад хийморь урам хайрлаад байгаа.
Л.Гал
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна