Саятангийн хурдан хар


Хулдын хурдан хар хэмээн Дундговьчуудад цоллогдож явсан түмэн эхийн тухай өгүүлье. Хурдан морины тухай ярихаар мэдээж уяач эзнийх нь тухай өгүүлэх нь зүйн хэрэг билээ.
Хурдан харын унаган эзэн, энэ хүлгийг наадмын дэвжээнд анхлан тодруулсан Бирозана уяач бол Эрдэнэдалайн гаралтай хүн. Насаараа Хулд суманд багшилсан нэртэй сайн багш билээ. Биро багшийн аав Лхамсүрэн болон авга ах Осоржин нар нь хуучны их уяачид бөгөөд Лхамсүрэн гуайн олон түрүүлсэн сайн хар морь байсан гэдэг. Биро багш морь сайн уяхаас гадна, сайн таньдаг шинжээч юм. 90-ээд оны эхээр Манлай уяач Содномпил гуайтай явж авчирсан Галшарын унаган зээрд азарга нь сумандаа түрүүлээгүй боловч Хулдад дөрөв аман хүзүүдэж, хоёр удаа дөрөвт давхижээ.
1993 оны хавар адууны ханиад гарч бараг орон нутгийн бүх адуу ханиасан байлаа. Тэр зун Хулд сумын түүхт 70 жилийн ой болж Биро багш сумынхаа наадамд хурдан зээрд азаргаа, төл исгэл цэгээн, сөнгө хар даага хоёр уяж ирсэн байв. Луус сум тэр жил наадам хийгээгүй тул Хулдтай хамт хийж хоёр сумын уяачид зургаан насны түрүүг тэнцүү хувааж авав. Эхний өдрийн уралдаануудад Луусын гэзэг хэмээгч Ганбаатарын зээрд азарга түрүүлж, Биро багшийн зээрд аман хүзүүдэж, их нас, соёолонгийн түрүүг Энэбиш уяач авав. Харин хоёрдахь өдрийн орой даага уралдахад Биро багшийн хоёр даага нь дараагаараа ирж цэгээн нь түрүүлж, хар нь аман хүзүүдсэн юм. Аман хүзүүнд ирсэн энэ хар даага хожмоо аргамагийн магнайд олон жил цоллуулсан ажнай хурдан азарга болж орон нутагтаа домог болон хүндлэгдсэн түүхтэй. Шүдлэнд нь Хулд наадам хийгээгүй тул Лууст уяж цэгээнийгээ дийлэн түрүүлжээ. Ер нь энэ цагаас хойш харыг дийлсэн нь тун цөөн. Хязааланд нь цэгээн үрээг нь нутгийн Лувангончигийн Цэвэг-Очир худалдан авч, хар үрээ Биро багшид үлдлээ. Тэр жилийн 7-р сарын 20-доор Луус, Хулд хоёр сум зэрэг наадмаа хийв. Цэвэг-Очир гуай Нураачид үсэргээн хийж байгаад цэгээн үрээ нь яагаад ч харыг дийлэхгүйг мэдээд шууд Луусын наадамд явсан байна. Цэгээн үрээ Лууст аман хүзүүдээд эндсэн юм. Харин хар Хулдад “зантай” хол түрүүлэв. Хэдхэн хоногийн дараа Эрдэнэдалай сумын наадамд бараг 2 км хол түрүүлэн гайхуулсан гэдэг.
Хойтон жил нь Хулдынхаа Түмэн адууны баяр наадамд азарган соёолон тамир дутаж тавд хурдлав. 1997 онд Биро багш Хулдынхаа наадамд уялгүй Луусын Түмэн адууны баярт дан уяатай очжээ. Буянтын Дашдаваагийн хээр түрүүлж, хар аман хүзүүнд ирээд барианы адагт хүүхдээ унагаж айргийн дөрөвт баригдсан байна. Энэ их сонин, хар азарга хүүхдээ унагачихаад тугны гадуур давхиад явчихсан юм. Тэгтэл хүүхэд нь тугны дундуур гүйж ороод дөрөвт баригдсан аж.
Харин хойтон жил нь Хулддаа дахин аман хүзүүдлээ. Бизнесийнхэн морь руу хошуурч эхлэх энэ цагт “Саятан” хэмээгдэгч Б.Баярсайханд зарагдаж Биро багш уяж ирж айрагдуулсан юм. Үүнээс хойш харын дараагийн амжилтын хуудас нээгдэж, Баярсайханы нэр дээр цоллогдох болж, олон ч удаа очсон эзнийхээ алдрыг дуудуулсан даа. Хар өөрөө хурдлаад зогсохгүй булган сүүлтэй байж, дараа дараагийн хурдуудыг дагуулжээ.
1999 оны зун Өмнөговь аймагт “Говь Шанхын хурд –I” говийн бүсийн уралдаан болж газар газрын олон сайн азарга ирж уралдахад Баярын хар гарсан цагаасаа Тод манлай уяач Д.Даваахүүгийн Өндөр зултай (1997 оны улсын наадмын түрүү) уралдсаар сууж 6-д явсаар үзүүр дээрээ 2 азарганд дайруулж 8-д оржээ. Тэр наадамд Баярсайханы хүү өдгөөгийн аймгийн Алдарт уяач Лхагва-Очир (Обогоо) унаж байв. 2001 онд Өмнөговь аймгийн түүхт 70 жилийн ой тохиож, Хулдынхан очиж тун ч хавтай сайхан наадав. Айргийн таван азарга нь бүгд Хулдынх байсан бөгөөд Баярын хар ч хурднаа батлан түрүүлэхэд, түүнтэй эцэг нэгтэй Дашдоржийн хонгор аман хүзүүдэж байжээ.
Түүний хойтон жил Дундговь аймгийн 60 жилийн ой говийн бүсийн даншигт 420 шахам азарганаас 10-т давхисан байна. Тэр наадмын эхний аравт Дундговиос Өндөршилийн гурван цагаан азарга орж (Ухнан Зандансүрэнгийн загал, Ганбын бор хоёр айрагдсан), аймгийнхаа дөрөв дэх азарга нь Саятангийн хар байсан юм. 2003 оны зун урьд өмнө байгаагүй их муу байсан бөгөөд морин жилийн ширүүн зуданд их ч зүтгэж орсон байв. Гэхдээ тэр жил “Говь Шанхын хурд II” уралдаанд 19-д хурдалжээ.
2004 оны хавар Энэбишийн улсын алдарт цолны мялаалга наадамд Хулдын Болор-Эрдэнийн хүрэнтэй онь холбож ирэхэд аман хүзүүнд барьжээ. 2006 онд хөгшин хар азарга Хулд суман дээрээ дэвжээгээ эзэгнэн дахин хол түрүүлж, хэдхэн хоногийн дараа давхар уяагаар Манлай суманд очиж мөн түрүүлсэн түүхтэй.
2007 онд арван зургаатайдаа Д.Батхуягийн хадагт наадамд аман хүзүүдэж, Таван толгой Трансын уламжлалт уралдаанд тавд, зун нь Цогт-Овоо, Цогтцэций сумдад угсран түрүүлж, Өмнөговь аймгийн наадамд аман хүзүүдсэн (энд бараг түрүүлсэн, Гантөмөрийн ногоонтой ханилж ирээд маргаан гарч байсан), тэр жилээ Говь Шанхын даншигт бүртгүүлж ёсолж мордуулаад зодог тайлсан байна. Хурдан хар арван таван жил уралдахдаа Өмнөговийн гурав, Дундговийн гурван суманд тус тус түрүүлж нийтдээ 9 түрүүлж, 5 аман хүзүүдэж 4 айрагджээ. Биро багшид байхдаа тарган уягдаж байсан бол Баярсайхан уяач сүүлийн наадмуудад нь их эцээж уяж байсан юм.
Хар азаргыг Говь Шанхын даншигт хоёр түрүүлсэн хурдан хүрэн азаргатайгаа цуг үсэргээ сунгаанд явуулахад өмнө нь л ирдэг байв. Зориг ихтэй, бариа харагдахад чихээ хатгаад л дайрдаг, хажуудаа яваа адууны заавал урд нь гишгэж, дийлж байж салдаг аргагүй уралдахын төлөө төрсөн буян юм. Харин хар зодог тайлж, хүрэн нь хөл муудсан энэ хэдэн жилд Баярсайханы бор халзан азарга өвөл зуны наадамд олон түрүүллээ. Баярсайхан уяач шинээр хийгдсэн бүх цэргийн хар сүлдэнд хар азарганыхаа дэл гөхөлнөөс нь өгч азаргандаа зориулж шүлэг бичин, наадам хийгээд онголж сүрэгт нь тавьсан ба өнгөрсөн жил өөд болсон гэнэ лээ. Нутагтаа эргэж төрөх болтугай...
Халх даяар нэр алдраа дуурсгаагүй ч Дундговь, Өмнөговьт дархлагдсан түмэн эх хар азарганы төлүүд энэ цагт ид тодрон гялалзаж байна. 2007 оны Говь шанхын их даншигт айрагдаж, сумдад олон удаа айраг түрүүнд багтсан “Согоо хээр” бол эцгийн шийр хатаасан сайн хүлэг юм. Нутгийн Саадоржид зарагддаг халтар азарга, Бор халзантай эх нэгтэй шарга азарга, Эрдэнэтөгсийн бага хар гээд орон нутагт айрагдаж түрүүлсэн хүлгүүд бол олон бий.
Ер нь харын эр төл болгон нь урагшаа хөлтэй төрдөг, гойд төлөрхөг чанартай адуу. Манлай уяач Дамбадаржаагийн Эрдэнэчулуунаас гурван сайн гүү авч хард хураалгажээ. Энэ гурвын хонгор халзан гүүнээс согоо хээр, ах дүү хоёр хурдан зээрд үрээ гарсан. Загал гүүнээс сайн саарал үрээ гарч багадаа их хурдлаад Цогтцэцийн Батсайханд очсон. Харин алаг гүүний байдас алагаас нь даагандаа Өмнөговьд түрүүлдэг саарал алаг, даагандаа Дундговьд аман хүзүүддэг хар үрээ хоёр гарчээ.
2010 онд хүү Лхагва-Очир нь аймгийн наадамд харын төл ах зээрд үрээ, хар даага хоёртой ирээд зээрд үрээ нь гарсан цагаас Хулдын Батхуягийн зээрдтэй өнгөлсөөр үзүүр дээрээ ойрхон ирээд үзэгчид рүү ханараад айрагдаж чадаагүй, харин хар даага нь аман хүзүүджээ. Баярсайхан дүү Гөөгөөтэй (Эрдэнэтөгс) хамт Өмнөговь аймгийн наадамд явж хүрэнгийн төл хээр шүдлэн түрүүлж, хүрэн даага аман хүзүүдэн, Бор халзангаа түрүүлгэсэн байна. Ингэж хоёр хурдан азарганыхаа төлөөр хоёр аймагт наадаж өнгөрсөн өвөл Обогоо, Гөөгөө хоёр аймгийн Алдарт уяач цолыг аймгийнхаа уяачдын холбооноос хүртсэн юм.
Хурдан харын унаган эзэн Лхамсүрэнгийн Бирозана өдгөө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд амьдарч хурдан хүлэг морьдоо сойсоор явна. Өнгөрсөн зун хар шүдлэнгээ Өмнөговийн 80 жилийн ойд айрагдуулсан дуулдана лээ.
...Холоос хол түрүүлсэн
Хосгүй амжилтууд Бирогийн харынх
Эцгийн шийр хатаасан
Энэ цагийн хурдууд Саятангийн харынх...
О.Наранбаатар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна