Зураачийн урлангаас

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 28 -нд

Оросын уран зургийн ертөнцөд өөрийн имижийг хурдан ажнайгаар тодорхойлсон залуу эмэгтэй уран бүтээлчид олон бий. Тэдний нэг бол зураач, барималч Янина Анцулевич юм. 1981 онд Ленинград, одоогийн Санкт-Петербург хотод биологич эрдэмтний гэр бүлд төрсөн тэрээр авьяаслаг барималч, гайхамшигт В.И.Бажановын гарын шавь ажээ. Б.В.Иогансоний нэрэмжит уран зургийн академийн лицейг төгсөөд Оросын уран зургийн академийн барималын факультетад элсэн орж П.О. Шевченкогийн туслах Ардын зураач А.С.Чаркины шавь болжээ. Үүнээс дөрвөн жилийн дараа 2004 оны хавар Голландын Гаага хотноо Вангийн уран зургийн академид оюутан солилцоогоор суралцаж, “Саадтай харайгч” нэртэй дипломын ажил нь улсын шалгалтын комисоос сүүлийн 20 жилийн шилдэг уран сайхны зохиомж боллоо хэмээн өндрөөр үнэлүүлжээ. Сургуулиа төгсөөд Янинад Оросын дүрслэх урлагийн академиас нэрт барималч, академич  Григорий Данилович Ястребенецкийн удирдлаган дор  дадлагажигчаар үргэлжлүүлэн суралцах урилга хүлээн авсан нь залуу бүсгүйн хүүхэд насны хүсэл мөрөөдлөө биелүүлэх сайхан боломжуудын нэгэн байлаа. Өдгөө тэрээр Сардина арал дээр амьдарч, Сардиний эртний уламжлалт баяр, багт наадамд зориулсан зохиомжууд дээр ажиллахын сацуугаа адуугаа “өсгөн үржүүлэх” ажилдаа үнэнч хэвээр явна. Ингээд түүний ертөнцөд буусан хурдан хүлгэдийг сонирхоцгооё.

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна