Дуу хууртай ”Баянгийн манлай”-н уралдаан
А.Тэлмэн
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын “Баянгийн манлай” уяачдын холбооноос хоёрдугаар сарын 24-ны өдөр хаврын уламжлалт уралдаанаа зохион байгууллаа. Энэхүү уралдаанд дээд дөрвөн нас уралдсан бөгөөд азаргыг Ш.Батбаяр, соёолонг биеийн тамирын багш З.Энхбат, их морийг сумын уяачдын холбооноос байлсан бол хязаалангийн уралдаан бооцоотой болсон байна. Энэ үеэр унаач хүүхдүүдээ гарын бэлгээр шагнаж урамшуулсан ажээ. Түүнчлэн тус сумын уяачдын холбоо өөрийн гарааны төхөөрөмжөө анх удаа хэрэглэж, уяачид өөрсдийн санаачлагаар уралдааны замынхаа цасыг цэвэрлэж бэлтгэсэн гэнэ. Уг уралдаанд Баян-Уул сумын уяачдаас гадна, Дарви, Хөхморьт сумдын уяачид хурдан хүлгийнхээ шандасыг сойж, Баян-Уулчууд айраг, түрүүгээ алдалгүй одтой сайхан нааджээ. Мөн энэхүү уралдааны өмнөх өдөр Баян-Уул сумын уяачдын холбооноос сумынхаа галуудын дунд урлагийн тоглолтыг зохион байгуулжээ. “Ажнай халтар”, “Говийн хурд”, “Уулын хурд”, “Чандмань эрдэнэ”, “Удамт хүлэг”, “Алтан зээрд” зэрэг зургаан галын тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй багууд урлагийн тоглолтоо хурсан олонд толилууллаа. Өдгөө гурав дахь жилдээ уламжлал болгон явагдаж байгаа энэ урлагийн тоглолт нь морины тухай дуу, хүүхдийн бүжиг, ерөөл, магтаал гэсэн номеруудаас бүрддэг. Энэ үеэр азтай үзэгчийг бас шалгаруулдаг гэнэ. Уралдааны үеэр "Эрийн хийморь" тэмцээнийг уурга шүүрэх, морь сэлгэж унах шалгуураар зохион байгуулсан бөгөөд эгдүгээр байранд "Удамт хүлэг" галын уяач П.Лхамдорж, хоёрдугаар байранд "Алтан зээрд" галын уяач С.Бямбаа, гуравдугаар байранд мөн "Алтан зээрд" галын уяач Б.Сумъяа нар тус тус шалгарсан байна. Уг тэмцээнд оролцсон адуучид маань өөрсдийн адуунаас морио сонгож оролцсон ажээ.
Энд нэмж дурдахад сар шинийн өмнө болсон уяачдын холбооны хурлаар сумынхаа шилдгүүдийг шалгаруулсан бөгөөд сумын Алдарт уяач Л.Олдох тэргүүнтэй “Чандмань эрдэнэ” гал шилдэг галаар тодорсон бол шилдэг уяачаар өнгөрсөн оны баруун бүсийн уралдаанд азарга түрүүлгэсэн аймгийн Алдарт уяач И.Буяндалай шалгарчээ. Шилдэг уяачийг “Баянгийн манлай” МСУХ-ноос морины сийлбэр, мөнгөн шагналаар шагнасан бол Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын дарга Баян-Уул сумын уугуул Ц.Энхболд мөнгөн мориор урамшуулжээ. Энэхүү мөнгөн морийг хоёр дахь жилдээ гардуулж байгаа бөгөөд өмнөх жилийн мөнгөн морины эзнээр 2011 оны “сумын шилдэг” аймгийн Алдарт Н.Отгонбаяр хүртэж байв.
Ингээд оршлоо хойш тавиад Баян-Уулын хаврын уралдааны цувааны дэлгэрэнгүйг хүргэж байна.
Азарга: 50 орчим
1. Баян-Уул сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ю.Батболдын хишиг хүрэн
2. Баян-Уул сумын уяач Н.Гансүхийн Соёмбо хүрэн
3. Баян-Уул сумын уяач А.Даваацэрэнгийн Жинст хонгор.
4. Баян-Уул сумын Алдарт уяач Б.Галбаатарын хилэн хар
5. Баян-Уул сумын Алдарт уяач П.Алтанхүүгийн хээр
Их нас: 60 орчим
1. Баян-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Алтангэрэлийн хүрэн халзан
2. Баян-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач О.Мөнхбатын хос хээр
3. Баян-Уул сумын уяач Ю.Батсайханы шар хээр
4. Баян-Уул сумын уяач Б.Мөнхдэлгэрийн хүрэн
5. Баян-Уул сумын уяач П.Лхамдоржийн хээр
Соёолон: 40 орчим
1. Баян-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Атарбаярын сартай халтар
2. Баян-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач О.Мөнхбатын Ёндоо халтар
3. Баян-Уул сумын уяач, З.Бөхбаатарын сартай, хамар цагаан хүрэн
4. Баян-Уул сумын уяач Д.Баатаржавын бүүдэн халзан
5. Баян-Уул сумын уяач Б.Адарсүрэнгийн Цуурхай хүрэн
Хязаалан: 40 орчим
1. Баян-Уул сумын Алдарт уяач Д.Хангайхүүгийн хээр
2. Баян-Уул сумын Алдарт уяач Б.Галбаатарын ногоон
3. Баян-Уул сумын уяач Б.Шинэбаярын хүрэн халзан
4. Баян-Уул сумын уяач Г.Баяржаргалын шарга
5. Баян-Уул сумын уяач Ю.Батцогтын бүүдэн тус тус хурдалжээ.
А.Энхжил
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна