“Эрдэнэт хүлэг” МСУХ-ны могой жилийн анхны уралдаанд түрүүлж айрагдсан морьдын цуваа

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 27 -нд

Орхон аймгийн "Эрдэнэт хүлэг" МСУХ-ноос энэ сарын 24-нд усан могой жилийн анхны уралдаанаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү уралдаанд дээд гурван нас уралдсан юм. Ингээд тус уралдаанд түрүүлж айрагдсан морьдын дэлгэрэнгүй цувааг хүргэж байна.

Азарга:

1. Төв аймгийн Лүн сумын уугуул Монгол улсын Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн 129 дугаартай хул
2. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын уяач Б.Банзрагчийн 63 дугаартай хээр алаг
3. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Ч.Батжаргалын ес дугаартай хүрэн цавьдар.
4. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач О.Бадамжаргалын 147 дугаартай буурал.
5. Төв аймгийн Борнуур сумын уяач Н.Энх-Амгалангийн 122 дугаартай хар
6. Увс аймгийн Тэс сумын уугуул Ц.Ойдовын хүүхэдгүй хул
7. Орхон аймгийн Жаргалант сумын уяач Д.Батбаярын 233 дугаартай гоё зээрд
8. Орхон аймгийн Баян-Өндөр сумын аймгийн Алдарт уяач Х.Баярсайханы 40 дугаартай тэлмэн хар.
9. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Д.Гантөмөрийн 125 дугаартай хул хонгор.
10. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Т.Тулгабатын 132 дугаартай хээр

Их нас:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын уяач С.Батцогтын гурав дугаартай зээрд.
2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Х.Баттулгын нэг дугаартай бор.
3. Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач Т.Нямсүрэнгийн 116 дугаартай халиун
4. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Л.Эрдэнэбатын 144 дугаартай хүрэн
5. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Б.Гантөмөрийн 125 дугаартай алаг
6. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Монгол улсын Манлай улсын уяач Д.Чулуунбатын ес дугаартай молор хүрэн
7. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Н.Цэрэндондовын 171 дугаартай хар
8. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Т.Батмөнхийн 50 дугаартай зээрд
9. Ховд аймгийн Дарви сумын уугуул Монгол улсын Манлай уяач Б.Мөнхтөрийн 158 дугаартай хар бор.
10. Орхон аймгийн Жаргалант сумын уяач Батбаярын 155 дугаартай хээр

Соёолон:

1. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Д.Мөнхтүвшингийн 40 дугаартай хээр
2. Орхон аймгийн Жаргалант сумын уяач А.Болд-Эрдэнийн 155 дугаартай буурал духт хүрэн
3. Төв аймгийн Заамар сумын уяач Р.Сүхбаатарын 64 дугаартай буурал
4. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын уяач Ш.Балдандоржийн 63 дугаартай загал
5. Төв аймгийн Лүн сумын уугуул Монгол улсын Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн 129 дугаартай хээр алаг
6. Хөвсгөл аймгийн Тариалан сумын улсын Алдарт уяач Г.Доржпүрэвийн 199 цавьдар
7. Орхон аймгийн Жаргалант сумын уяач Х.Батжаргалын 33 дугаартай хул
8. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын уяач Б.Ганболдын 186 дугаартай ухаа халзан
9. Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач С.Оюунчимэгийн 27 дугаартай хүрэн халзан
10. Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач Д.Баатарболдын 179 дугаартай сартай хүрэн.

А.Энхжил

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна