Булганчууд шинэ цолтноор бүл нэмлээ

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 27 -нд

2013 оны усан могой жилд Булганхангай нутгаас Монгол улсын Алдарт уяач 2, аймгийн Алдарт уяач 16 төрөн гарсан таатай  мэдээ байна. Сар шинийн босгон дээр Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Пүрэвийн Мэндбаяр, мөн аймгийн Хутаг-Өндөр сумын уяач Дэмбэрэлийн Дэлгэрбаяр нар Монгол улсын Алдарт уяачид болсон билээ. Тэгвэл аймгийн Алдарт уяачид 16 төржээ. Үүнд: Бугат сумын уяач Даваагийн Сүхбат, Булган сумын Маанийн Оюунбат, Санжаагийн Амарсайхан, Бүрэгхангайн Батхишигийн Дэндэвдорж, Гурванбулагийн Нямсүрэнгийн Мөнхбат, Дашинчилэн сумын  уяач Батмөнхийн Буянбаатар, Орхоны Даваасүрэнгийн Ганбат, Дамдиндоржийн Баасанжаргал, Чойжамцын Мягмардорж, Сайхан сумаас Нямсүрэнгийн Гүррагчаа, Дашнямын Лхагвасүрэн, Рагчаагийн Сайнбаяр, Хутаг-Өндөрөөс Дашийн Базаррагчаа, Дагваренчингийн Санжаажав, Гончигийн Должинсүрэн, Дангаагийн Пүрэв  нарын уяачид гаргасан амжилтаа үнэлүүлэн, шинэ цолтнуудын тоог нэмжээ. 

Н.Б.Дарга Б.Ууганбаяр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна