Морьдын зургийг дуудлага худалдаанд оруулжээ

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 27 -нд

Москвагийн Морьдын клубээс зохион байгуулсан “Урлаг сайн сайхныг бүтээдэг ” хэмээх хандивын дуудлага худалдаанд одууд олноор оролцжээ. Дуудлага худалдаанд “Дискотека Авария” “Эйнштейний охид” хамтлагууд, Сати Казанова, Эвелина Блёданс  хүүтэйгээ, Анастасия Гребенкина, Марика, Лоя, жүжигчин Анастасия Макеева нөхөр Глеб Матвейчук нарын олны танил эрхмүүд оролцсон  байна.  Зочид оддын тоглолтыг үзсэний дээр морьд сонгодог аялгуунд бүжихийг ч бас сонирхож, тэдэнд Москвагийн Морьдын клубээс сургуулилт хийх эрхийн бичгээр шагналаа. Сати Казанова олон жил морин спортоор хичээллэж байгаа тухайгаа ярьж хурдан удмын унагатайгаа ч дурьдлаа. Унага нь одоогоор Кавказад байгаа ба Москвад авчирч дасгалжуулах тухай бодож байна гэв.
Арга хэмжээ жин үдэд эхэлж Алексей Глухарев, Ярослав Колобаев, Дмитрий Лучанов нарын гурван алдартай зураачид хэдхэн цагийн дотор хамгийн хурдан морьдыг зурж, тэдгээр зургаа дуудлага худалдаанд оруулж үнэ хаялцуулжээ. Тэндээс олсон орлого болох 100.000 рублийг “Амьдралын тойрог” сангаар дамжуулан Федор Задорожныйгийн эмчилгээний төлбөрт хандивлалаа.      

Т.Болормаа 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна