Э.Анарын Цахиур халзан

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 26 -нд

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Энхбатын Анар өнөө жил одтой сайхан наадаж, түүний хүрэн халзан үрээ төрийнхөө наадамд айрагдан түмэн олноо баясгалаа. Хүрэн халзан буюу Цахиур халзан үрээ шинэ Монгол адууны төлөөлөл. Монгол улсын  Алдарт уяач Б.Содномцогийн унаган адуу юм. Түүний эхийг  Алдарт уяач Б.Содномцог  таван жилийн өмнө Сүхбаатар аймгаас авч байсан бөгөөд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, яруу найрагч А.Төмөр-Очирын унаган адуу гэдэг. Харин эцэг Англи азаргыг ОХУ-ын морин заводоос авч ирж байжээ. Цахиур халзан наадмын өмнөх сунгаануудад ер нь л тархинд давхиж байсан болохоор уяач, эзэн хоёр битүүхэндээ найдвар тээж байсан хэмээн нууц дэлгэсэн юм. Төрийн наадамд торгон жолоо өргүүлсэн Цахиур халзан үрээ “Сэлэнгэ-2010”  төвийн бүсийн хурдан морины уралдаанд түрүүлэн ирж амжилтаа бататгасан билээ.

"Тод магнай" сэтгүүл дугаар №7

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна