Зураач Фефа Королёвагийн уран бүтээлээс

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 26 -нд

Бийр будагтай амьдралаа холбон, уран зургаар ертөнцийн өнгө будгийг урлаж яваа залуу бүсгүй бол зураач Фефа Королёва юм. Дөрвөн наснаасаа эхлэн уран зураг зурж байгаа тэрээр анх 8 настайдаа залуу зураачдын олон улсын уралдаанд оролцон хоёрдугаар байранд оржээ. Улмаар 2000 онд уран зургийн сургуульд орж суралцан, зургийн чиглэлээр дээд мэргэжил эзэмшсэн байна. Уран зураг, хар зураг, чимэг зураг, шилэн дээр зураг, фото зургийн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг зураач сүүлийн дөрвөн жилд Орос, Франц, Белорусс, Гүрж, Чех, Арабын нэгдсэн Эмират зэрэг орнуудад болж өнгөрсөн 25 үзэсгэлэнд өөрийн бүтээлээ дэлгэсэн юм. 2007 онд Америкт гардаг “the GUD” нэртэй утга зохиол, урлагийн жил тутмын цувралын уншигчид оны шилдэг зураачаар түүнийг нэрлэсэн байдаг ажээ. Мөн тэр жилээ Францын Сомюр хотод болсон адуу, хурдан морь зураачдын 15 дугаар олон улсын уралдаан "SALON AR(T)CHEVAL"-аас Гран-при хүртсэн бол 2008 онд Москвад болсон олон улсын фото зураачдын уралдаанд эхний нэг, хоёр, гуравдугаар байрыг эзлэж байв. Түүний бүтээлүүд Орос, Франц, Герман, Их Британи, Австри, Канад, АНУ, Чех, Бельги, Швейцарь зэрэг орнуудын уран зургийн хорхойтнуудын хувийн цуглуулганд үнэтэй байрыг эзэлдэг юм.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна