Б.Буянжаргалын дуунуудын нэрээр шүлэг бичиж уралдана

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 25 -нд

...Хүсэл хөглөсөн чамдаа би
Хайраа дуу болгон өргөе
Халуун итгэлийн энэрлээр нь хө
Хүний дайтай яваа юм чинь дээ
Хань минь чи миний л үзэсгэлэн
Хосоор заяаны үүрдийн түшиг ээ... Энэ бол СТА, дуучин Б.Буянжаргалын хитүүдийн нэгэн. “Санахгүй л гэсиймаа” анхны бие даасан тоглолтоо 2011 онд хийж байсан тэрээр энэ удаад “Миний зүрх сэтгэлээс гарч байгаа тэр л хайраа та бүхэндээ дуу болгон өргөе” хэмээн өөрийн  фенүүдээ Монгол бөхийн өргөөнд урьж байна. Гуравдугаар сарын 5-нд болох “Хайраа дуу болгон өргөе” тоглолтын тасалбарыг Монгол бөхийн өргөөний кассаар болон 1950 үнэгүй хүргэж өгч байгаа ажээ. Энд нэмж сонирхуулахад дуучин Б.Буянжаргалын дууны нэрээр хамгийн яруу уянгалаг шүлэг илрүүлсэн хосыг тоглолтын тасалбараар урамшуулах болсноо  тэрээр дамжуулсан билээ.  
Ямартаа зарыг дуулсан түүний дуунд дуртай нөхдүүд:
..Ай даа юу ч гэхэв дээ хорвоо
Аялсхийгээд л дуулъя даа чамайг
Зүүн голын Гүнжмаа
Зүрхний амраг минь чамайг
Зүүдэлж хонолоо би
Дуут нуурын хөвөөнд
Хоёулаа жаргалтай байж дээ
Сайхан бүсгүй Саяанааг
Санахгүй л гэсиймаа .. хэмээн шүлэг тэрлэн уралдаж эхлээд байгаа ажээ.
П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна