Аймгийн Алдарт уяач Л.Өвгөнхүү: Манайхан цоохор адуунд дуртай болохоор ургийн овгоо “Алаг морьт” гэж авсан


-Таны хурдан морьтой холбогдох болсон түүхээс яриагаа эхэлье?
-Моринд орохын эхлэлийг нагац ах маань тавьсан гэж болно. Миний ах Намхай олон сайхан хурдан алаг морьтой, нутаг орондоо нэртэй уяач явлаа. Нутгийнхан бол алаг морьт Намхай, сахал Намхай л гэлцдэгсэн. Нэгэн үе аймгийн наадамд ахын алаг аман хүзүүдэж, Мааманхүүгийн саарал түрүүлнэ, ёс юм шиг гээч. Ах маань унаган адуугаараа л нааддаг хүн. Шийр цагаан, Мөнгөн ширээ гэхчилэн их олон хурдан алаг адуутай. Шийрцагааныг Таванжин, Мөнгөнширээг би унаж уралддаг байлаа. Ингэж л ахынхаа уясан морийг унаж уралдаж эхлээд хожмоо моринд орсон хүн дээ. Мориноос хасагдаад ирэхийн үедээ морь тавьдаг, хөлсөлдөг ажилд шилжсэн. Ингээд 18 настайдаа ахынхаа заавраар анх удаа морь уялаа. Тэр жилээ ахтайгаа Дундговийн Өлзийт сумын наадамд очиж, уясан морио айрагдуулсан нь залуу хүүгийн сэтгэлд урмын гал нэмсэн юм даа. Түүнээс хойш олон жил хурдан морьдынхоо хийморьт сүслэн сэтгэл өөдрөг амьдарч байна. Ах маань 1981 онд бурхан болсон. Уяаны эрдмийн анхны шанг татсан хүн дээ, их ч юм сурсан. Одоо ч нас яваад залгамж халаа болсон үр хүүхдүүд маань уяаны ажлыг маань үргэлжлүүлж байна. Миний хүү Ганзориг Баян-Овоод нэг ухаа үрээгээ түрүүлгэж, аймагт аман хүзүүдүүлсэн. Бас сумандаа нэг айрагтай. Гараа сайн бол бариа сайн гэдэг дээ. Адууныхаа цусыг сайжруулахаар Дорнод Сүхбаатараас бас азарга авчирсан. Өөрөө дуртай юм болохоор амжилт гаргана гэдэгт нь итгэлтэй байгаа.
-Нагац ахыг тань алаг морьт Намхай гэлцдэг гэлээ. Таныг ч бас цоохор мориор тань анддаггүй бололтой?
-Тиймээ, манай нутгийнхан цоохор азаргаар маань андахгүй. Өвөрхангай аймгийн Уянга сумаас авсан юм. Надад ирээд сумандаа хоёр, гурван удаа айрагдсан. Одоо ч хөөрхий арав гаргаад л ирдэг болж дээ. Би ер нь цоохор адуунд их дуртай. Миний цоохор азарганаас дөрвөн цоохор унага гарсан. Нэгийг нь Жанчивын хүү аваад азарга тавьсан байгаа. Үлдсэн гурван нь надад бий. Одоо ч нэг цоохор морь сэтэрлэчихээд байна. Түүний эцэг хар цоохор азарга маань даага, шүдлэн, хязааландаа сумандаа айрагдаж байсан, бас л хурдан ажнай. Өвөрхангайгаас ирсэн исгэл даагыг тугалтай үхрээр сольж авч байлаа. Би чинь Номгон сумынхаа даргын жолоочийг 10 жил хийсэн хүн. Нэг удаа даргатай хөдөө явж байгаад анх хараад авсан юм. Нийт 40 гаруй жил жолоо мушгиж, “Онц тээвэрчин” цолтой тэтгэвэртээ гарсан. Ер нь манайхан удмаараа алаг, цоохор зүсмийн адуутай айл. Тиймдээ ч манайхан “Алаг морьт” ургийн овогтой. Намхай ахын маань унаган адуунууд хүү Энхсайханд нь өвлөгдсөн.
-Намхай нагацын тань нэрйг гаргасан ямар, ямар адуу байв?
-Ах өөрийн унаган адуугаар л нааддаг хүн байлаа. Ер нь гадна дотноос адуу авч байгаагүй. Тэгээд ч дээхнэ гаднаас тэр бүр адуу аваад байдаггүй байлаа шүү дээ. Ганц нэг л хүн авчирна. Үүний нэг болох Цэдэнжав гэж өвгөнийх Хэнтийн Галшараас ганц хулгар хонгор азарга авчирсан. Тэрний угшил л манай суманд яваад байгаа хэрэг л дээ. Нэг жил сумын наадмын эхний 10 морины есөд хонгор азарганы төл орж байсан түүх бий.
-Дээхэн үеийн гярхай уяач өвгөдийн үг бүр л үнэтэй байна биз?
-Тэгэлгүй яахав. Унд хоолыг нь тохируул, хөлсийг нь сайн ав. Хөлс дутуу байвал морь ална. Унд хоол дутуудвал морь эндэнэ. Хоолыг нь тааруулж өгөх хэрэгтэй гээд л залуу уяачдад сургамжтай, үнэтэй зөвлөгөө их өгнө. Мэдээж уяач бүр бас өөр өөрийн арга барилтай. Манай ах гэхэд уяж байгаа морио өдөр нь бариад, шөнө нь хээр тавьчихдаг байсан. Тэр үед одоо шиг тэжээл бордоо гэж байсангүй. Цагаан өвсөөр л тэжээж, уяагаар нь хөлслөнө шүү дээ. Манай энд чинь 5-6 үсэргэж, 3-4 удаа нийлнэ. Хоёр өнжөөд л нэг үсэргэнэ. Ингэж үсэргэх тоолондоо зайг нь холдуулаад л байдаг юм. Бүдүүн морь бол 25 хөлстэй ажилтай явдаг байсан. Наадам цөөн, давхар уяа гэж байхгүй байлаа шүү дээ. Одоо ч өөр болж дээ. Гэхдээ миний дуулснаар нэг жилд олон уралдуулах сайнгүй гэж олонтаа сонсож байсан юм байна.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач болсон юм бэ?
-Удаагүй байна. Аймгийн наадмаас 17,18 айраг, хоёр түрүүн амжилтаараа өнгөрсөн жил аймгийн Алдарт уяач болсон. Хурдан морины уяа сойлго тааруулсан энэ жилүүдээс 1960-аад он тун ч одтой үе байсан санагддаг юм. Өөрийн унаган адуу болох хурдан бор, улаан, шарга морьдоороо аймгаас олон ч айраг түрүү авсан. Нэг хэсэг би чинь энэ сумаасаа яваад 1987 онд эргэж ирсэн. Ирснээсээ хойш сумандаа хэд хэдэн морь айрагдууллаа.
-60-аад онд тун ч одтой наадаж байлаа гэлээ. Эндээс хамгийн сайхан наадмынхаа тухай энд ярьж өгөөч?
-1971 оны аймгийн наадмыг санах тоолонд сэтгэл өег байдаг юм. Тэр жил миний бор шүдлэн түрүү магнайд хурдалж магнай хагартал баярлаж билээ. Уралдахын өмнө бор шүдлэн гараанаас нэлээд сүүлд гарсан мөртлөө, идэж хурдалсаар түрүүлэхэд нь өрөвдсөндөө уйлахгүй байж чадаагүй. Энэ мэтчилэн уяачийн баяр бахадлыг мэдрүүлэн олон сайхан наадамд уясан морьдоо мордуулж явлаа. Хурдан тууртын буян ээлээ надад олон жил хайрлаж, хийморь өөдөө, сэтгэл тэнэгэр амьдарч байгаадаа баярладаг.
-Сүүлийн үед залуучууд адууны цус их сэлбэх болж. Энэ “салбарын” хүний хувьд энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Энэ нутгийн адууг бүрэн сэлгэнэ гэдэгтэй би санаа нийлдэггүй. Яахав энд тэндээс ганц нэг азарга авчирч цус сэлбэх нь зүйтэй. Гэхдээ нутгийн адууны онцлогийг орхиж болохгүй юм. Манай шанхайн адуу эртнээсээ хурдан байсан. Дээр нь энэ нутаг орондоо зохицон, элдэв бордоо шаардахгүй, өвс ургамлаараа давхисаар өнөө хүрсэн. Одоогоос хэдэн жилийн өмнө аймгийн наадамд хэний хаанахын морьд түрүүлснийг асуултгүй үе байлаа шүү дээ. Учир нь Цэцийн морьд айраг түрүү алдаж байгаагүй юм. Харамсалтай нь нэг үе адууны чанар муудсан. Үүнийг би цус ойртсонтой холбоотой гэж боддог. Тийм болохоор цус сэлбэж адуу зөөж байгааг буруутгахгүй аргагүй. Гол нь хэт туйлширч болохгүй л гэж хэлэх байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
-“Тод магнай”-н нийт уншигчид, морины хорхойтнууд маань сар шинэдээ сайхан шинэлээрэй.



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна