Тод манлай уяач Д.Даваахүүг хүлээн авч уулзлаа

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 21 -нд

Данзаннямын Даваахүү Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол хүртсэнд баяр хүргэн МАН-ын удирдлагууд хүлээн авч уулзлаа. Тэрбээр буянт мал сүргээ өсгөн үржүүлж, үүлдэр угсааг нь сайжруулж, шандаст олон хүлгийн хурд угшлыг хамгаалан өсгөж, уяа сойлгыг тааруулж, наадамчин түмнээ олон жил баясгасан хөдөлмөрөө үнэлүүлж “Тийн ялгуусан” хэмээх харагчин усан могой жилийн сар шинийн баярын босгон дээр Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндтэй цол тэмдгээр шагнуулсан билээ.
Уулзалтаар онд мэнд, мал сүрэг тарган тавтай орсныг тэмдэглэж, хөдөө нутгийн хаваржилт, мал сүргийн байдлын талаар яриа өрнүүллээ. Уулзалтад МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, УИХ-ын дэд дарга М.Энхболд, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Цэнгэл нар байлцав.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна