Колягийн монгол гоёл

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 20 -нд

“Сүүлчийн хөхөөн дуу”, “Би чамд хайртай 2”, “Татар ажиллагаа”, “Анхаар дотор чимээгүй” зэрэг уран сайхны кинонд туслах болох гол дүрийг бүтээж олны танил болсон нэгэн бол жүжигчин, найруулагч Э.Батхүү юм. Тогооч болох мөрөөдлөө нэг л өдөр туслах найруулагчаар сольж орхисон  аж. Гэхдээ тогооч болохыг нь 100 хувь дэмжиж байсан өвөөгөө гомдоохгүй гэсэндээ тогоочийн курс дүүргэсэн гуравдугаар зэрэгтэй тогооч гэх юм билээ. Тийм ч болохоор түүний гарын хоолыг амтлах гэсэн дотны найз нар нь байсхийгээд л галын өрөөнд хормогч зүүн зогсоход хүргэдэг гэнэ лээ. Зарим нэг жүжигчний хувьд тоглосон нэг л дүрээрээ нэрлэгддэг. “Овжин охид”-ын Сампил, “Гарьд магнай”-н Равсал панз, “Тунгалаг тамир”-ын Итгэлт гэдэгчлэн Батхүүг “Татар ажиллагаа”-ны Колягоор нь үзэгчид анддаггүй юм.

П.Ундраа

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.