Хүн болж төрсөн маань учиртай

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 20 -нд

...Аав минь та намайг мундаг хүн болоорой гэсэн
Хүү чинь мундаг хүн болох гээд явж л байна
Ээж маань та намайг сайн хүн болоорой гэсэн
Хүү чинь сайн хүн болох гээд явж л байна
Ах минь та намайг тэвчээртэй хүн болоорой гэсэн
Дүү нь энэ үгийг үргэлж бодсоор л явна даа
Эгч минь та намайг хүнийг хайрлаж яваарай гэсэн
Хүн хүнээ хайрлахыг дүү нь эрхэмлэж явнаа ... Төрийн соёрхолтын Д.Болдын “Хүн болж төрсөн маань учиртай” дууны шүлгийн мөртүүд. Тэрээр удам дагасан урлагийн гэр бүлийн нэг гишүүн. АЖ, төрийн соёрхолт, нэрт Жамъян хуурчийн аав морин хуур тоглодог, тайж хүн байсан гэдэг юм билээ. Дуурийн театрыг “Бөмбөгөр ногоон” гэж байхад Болдын эмээ өвөө хоёул хөгжимчин хийдэг байсан аж. Харин Болдын аав архитекторч, ээж нь дуурийн дуулаачийн мэргэжилтэй. Ээж нь Монголын дуурийн урлагт 26  жил ажиллаад өдгөө энэ чиглэлээрээ багшилж байгаа. Цэцэгээ багш Монголын хамгийн нарийн хоолойтой буюу сапрон хоолойтой дуучдын нэг. Цэцэгээгийн дүү нар ч бас урлагийнхан. “Соёл эрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг “Никитон”-ы Бачкагийн аав Батсайхан, Хөгжим бүжгийн багш Баярсайхан гээд л үргэлжилнэ. Энэ халааг Болд болон түүний ах эгч хоёр цаашлаад үр хүүхдүүд нь залгамжилж яваа билээ.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна