“Сэцэнханы хүлэг” ММСУХ-ны нэрэмжит хаврын бүсийн уралдаан амжилттай боллоо

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 19 -нд

Хэнтий аймгийн "Сэцэнханы хүлэг" ММСУХ-ны нэрэмжит хаврын бүсийн дээд гурван насны морьдын уралдаан шинийн долоонд амжилттай болж өндөрлөлөө. Газар газрын 500 гаруй хурдан ажнай тоосоо өргөсөн энэ уралдаанд Хэнтий, Төв, Багануур, Дорноговийн хийморилог уяачид, уяж сойсон хурдан хүлгэдээ мордуулсан юм.  Энэхүү уралдаанд “Ажнай шарга” гал уяа, Ховд аймгийн Буянт сумын харьяат Э.Тамир нар тун ч одтой наадацгаалаа.  “Сэцэнханы хүлэг”-ийнхэн нас бүрийн эхний 15 морьдыг байлсан бөгөөд түрүү магнайд хурдалсан хүлгээ сая төгрөгөөр мялаасан юм. Мөн морьтон монголчуудын мөнхийн омогшил “Тод магнай” сэтгүүлийн багцаар бэлэг барилаа.  
Азарга-176
1. Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Ш.Отгонсүрэнгийн 50 дугаартай саарал  азарга түрүү магнайд хурдаллаа.
2. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Б.Цэрэнбалтавын 100 дугаартай Буган халтар
3. Сүхбаатар аймгийн Түмэнцогтын Ганцогтын 239 дугаартай хээр азарга
4. Ховд аймгийн Буянт сумын уугуул Э.Тамирын хүрэн халзан
5. Хэнтий аймгийн Бор-Өндөрийн 245 дугаартай Мөнхжаргалын хээр
Их нас – 203
1. Улаанбаатар хотын уугуул М.Энхболдын 91 дугаартай хүрэн халзан
2. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Г.Содномын 192 дугаартай хүрэн
3. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат Доржпүрэвийн хээр
4.  Ховд аймгийн Буянт сумын уугуул Э.Тамирын 43 дугаартай Ягаан халзан
5. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын уугуул, 2012 оны шилдэг уяач Э.Дашчийрэвийн 76 дугаартай хүрэн
Соёолон
1. Сүхбаатар аймгийн Түмэнцогтын Баярцогтын 183 дугаартай хээр
2. Хэнтий Баянмөнхийн Содномын 188 дугаартай хээр
3. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Мөнхбаярын 049 дугаартай цоохор
4. Ховд аймгийн Буянт сумын уугуул Э.Тамирын 042 дугаартай хар
5. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Дандаахүүгийн 69 дугаартай хул тус тус айргийн таваар хурдалсан юм. Энэ үеэр Эрдэнбаатар, Амармөнх нарын уяачид аймгийн Алдарт уяач болж,  Хэнтийн  алдартуудын тоог хоёроор нэмсэн билээ. 

П.Ундраа

 

 

 

 

    

 

 


    

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна