Цагаан сарын харвуул тэмцээний шилдгүүд

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 19 -нд

Хоёрдугаар сарын 9-нд болсон цагаан сарын харвуул тэмцээнд эрэгтэй харваачдаас Б.Батбаатар /спортын мастер, Алдар/, Х.Бямбажав /СМ, Баянгол/ Н.Баттөрм /СМ, Баянгол/ Б.Хүрэлбаатар /ЗХ, Зэв-Алтантүрүү/ нар 13 оноотой 1,2,3 байрын төлөө товхолсноос:
I. Баянгол дүүргийн харваач спортын мастер Хөхийн Бямбажав
II. Алдар спорт хороо, “Жем интернэйшнл” компанийн харваач спортын мастер Базарын Батбаатар
III. Баянгол дүүргийн харваач, спортын мастер Нямбуугийн Баттөр
Эмэгтэй харваачдаас:
I. Төв аймаг, “Мандухай сэцэн” компанийн харваач МУ-ын хошой мэргэн, спортын мастер Холхорын Оюунчимэг
II. “АПУ” компани, “Зэв-Алтантүрүү” багийн харваач спортын мастер Ишгэний Цэцэгмаа
III. Дорнод аймгийн “Дорнын гэрэгэ” компанийн харваач спортын мастер Ч.Гандаваа нар  “мэргэжил нэгт” нөхдөө хошуучилсан юм.

П.Ундраа


 

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна